Үнэндээ ББСБ, апп-аас өндөр хүүтэй (40-50%) зээлтэй 1,5 сая иргэд ипотектэй 140 мянган иргэдийн зээлийн төлбөрийг бас төлдөг юм. Төр хүчээр зээлийн хүүг бууруулахаар мөнгөний зах зээлийг гажуудуулаад зогсохгүй дахин хуваарилалт явагдаж шудрага бус явдал тогтдог жишээ ипотек юм. Дахин хуваарилалт гэдэг бол улс төрчид болон чинээлэг цөөхөн хэсэг нь улны гэх ядуу иргэдээ дээрэмдэж тонож буй явдал. Ипотек иргэдийн нийт зээлийн 34%-г эзэлдэг хирнээ хүүгийн зардлын ердөө 12% бол ББСБ-аас авсан зээл 21% хирнээ нийт хүүний 45%-г төлдөг. Хэдий чинээ төр ипотек-хөнгөлөлттэй зээл их тараана төдий чинээ ББСБ, апп-н зээлийн хүү өндөр хэвээр байна. Тиймээс ББСБ-н иргэдийн зээлийн хүүг үнэхээр бууруулая гэвэл ипотек-хөнгөлөлттэй зээлийг зогсоох ёстой. Апп-н зээл хурдтай өсөж иргэд өр зээлэнд улам баригдаж байгаа явдал нь хөнгөлөлттэй зээл хүртдэг давуу эрх бүхий улс төрчид болон тэдний эзэмшдэг ББСБ-тай шууд холбоотой бөгөөд тэдний зохиуд хийж байгаа ажил болно.
Өрхийн дундаж орлого жилд 3,5 сая ₮ гэж үзвэл жилдээ нийт өрхүүдийн орлого 42 ихнаяд ₮ байна. Гэтэл иргэд жилдээ зөвхөн зээлийн хүүнд 7,5 ихнаяд ₮, дээр нь үндсэн зээлийг нэмбэл ойролцоогоор жилдээ 13-14ихнаяд ₮ зээл болон зээлийн хүүний төлбөрт зарцуулдаг. Энэ нь өрхийн орлогын 33% дангаараа эзэлж байна. Харамсалтай нь статистик ХҮИ буюу инфляцыг тооцож гаргахдаа энэхүү зардлыг оруулдаггүй гаргадаг явдал нь инфляцыг бага гаргахад дэм болдог. Зээл болон зээлийн хүүний төлбөр жилээс жилд өсөх тутам иргэдийн бусад хэрэглээний бараа, үйлчилгээнд зарцуулах орлого буурч ядуурал тэлэх хандлагатай байгаа. Тиймд төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, өрхүүдийн өр зээлийг бууруулах мөнгөний бодлого Монголд үгүйлэгдэж байна.
2026-11-24