Мартаж болохгүй, давтах учиргүй түүх

“Мартаж болохгүй, давтах учиргүй түүх” бол Монголын 20-р зууны түүх, ялангуяа улс төрийн хэлмэгдүүлэлт болон эмгэнэлт үйл явдлуудын үнэнийг олон түмэндээ бодитоор хүргэх зорилготой түүхийн цуврал нэвтрүүлэг юм. Энэхүү нэвтрүүлэгт түүхч О.Батсайхан, З.Лонжид, С. Баатар зэрэг судлаачид, мөн тэр хар бараан үйл явдлын золиос болсон дурсамжаа ярьсан хүмүүс оролцдог. 

Харгис хядлага орон даяар өргөжлөө. Оросуудын заавраар Дэмид жанжины эхнэр Навчаа, бас богдын хатан явсан Гэнэнпилийг жирэмсэн байхад нь буудаж алав. Зохиолч С. Буяннэмэхийг бүтэж үхсэн гэдэг ч боомилж алсан. Богд хаант улсын Тагнуулын Газрын дарга асан Н. Хаянхярвааг тамлаж, засаж, нүдийг бүлтэлж алжээ.
Оросуудын найруулгаар Улаанбаатар хот эсэргүү этгээдүүдийг шүүхээр шийтгэсэн дүр үзүүлж, театрт хэдэн өдөр үргэлжилсэн шүүх ажиллагаа явуулан, гудамжид түүнийгээ радиогоор хүмүүст сонгож, нийтдээ 12 хүнд буудан алах ял өгчээ. Хожим тэдний буудан алах үед дугуйтай хүүхэд гэмгүй гэрч болсон бас буудуулж алуулсан гэдэг.
Бүх цэргийн жанжин Дэмидийг вагонд хордуулж алсныхаа дараа оросууд Монголд Их Хядлагаа эхлүүлэв.
Оросууд Монголчуудтай хэл амаа ололцоогүй тул төлөөний хүний Монголчуудад харууллаа.
Оросуудын харгислалаас зугтаж үндсээ бараадан ирсэн буриадуудыг араас нь ирж өширхөн хомроглон устгав.
Жинхэнэ бус иргэдийнхээ хөрөнгийг хурааж, хувийн өмч рүү халдав.
1930 он гараад жинхэнэ бус ард болсон лам нар тэргүүтэй хүмүүс элдэв шахалтыг эсэргүүцэн босчээ.
БНМАУ-ын анхны үндсэн хуулийг батлав. Иргэдээ жинхэнэ, жинхэнэ бус ард гэж ялгаварлан дагуурхахаа тунхаглав.

Онцлох нийтлэл