Цаг уурын өөрчлөлт бол зүүнтнүүд, глобалистууд, энвайронменталистууд, хүмүүсийг захирч хянах гэж тачааддаг дарангуйлагчдын баг, бамбай, хуяг дуулга, бас эрх мэдэл болон санхүү мөнгө уурхайнх нь шидэт түлхүүр.
Цаг уурын өөрчлөлт гэдэг нь өөрчлөлт гэсэн үгийнхээ жинхэнэ утгаар цаг уур байнга өөрчлөгдөж байгааг хэлдэг. Тэгвэл энэ дарангуйлагчид үүнийг мэдэхгүй гэж үү. Мэдэж буй учраас, хүмүүсийн олонхи одоохондоо үүнийг ойлгож буй учраас уурын амьсгалын гэнэтийн огцом, онцгой байдал үүсгэсэн өөрчлөлтийг л бид ярьж байна гэж тэд өөрсдийгөө зөвтгөдөг. Тэд цөөнх, гэхдээ эрх чөлөөний үзэлтнүүдийгээ бодвол тоогоор арай олон байх. Гэвч тэдэнд эрх мэдэл, боловсрол, соёл, урлаг гээд эзлэн суусан маш өргөн сүлжээ байгаа учраас олон болж харагддаг.
Саяхан Илон Маск “Хитлер зүүнтэн байсан. Тиймээс бүх зүүнтэн бол Хитлер” гэж хэлсэн. Яагаад гэвэл зүүнтнүүд хүмүүсийн амьдралыг хянах гэж аргаа бардаг. Дэлхийн 2 дайн дэгдээсэн тэд 20-р зуунд идеологийн хувьд либерализмд ялагдсан, эдийн засгийн хувьд бас капитализмд ялагдсан бөгөөд одоо тэдэнд хүрээлэн буй орчин хамгаалах гэсэн ганцхан уриа л үлдсэн. Энэ нэрээр бидний амьдралыг хянах, дэлхийг удирдах, бизнесийн ашгийг сорохоор сүрэглэж тэд дайрч байна. Марксистууд, коммунистууд, фашистууд, социалистууд, сокдек-үүд, ногоонтнууд, лэйбористууд, националистууд, төр-шүтэгчид – ер нь хамтач үзэлтэн бүр боломж л олговол Хитлер болно.
Тэднийг эрүүл ухаантай хүмүүс эсэргүүцдэг. Бодит баримтаар галзуу таамаглалыг нь няцаадаг. Тэд зоригтой дугардаг. Тийм хүмүүсийн дунд геологичид бий. Учир нь тэд Дэлхий судлаачид, угтаа бол цагуурын хамгийн сайн судлаачид. Энэ хүмүүсийн нэг бол геологич Иан Плаймер гуай. Австралид 1946 онд төрсөн, Мелбурн Их Сургуулийн хүндэт профессор Иан Плаймер “Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ” гэсэн ном бичжээ. Энэ нь түүний 8 дахь ном, бас цагуурын өөрчлөлтөд хүний үйл ажиллагаа нөлөөлж буй гэх Дэлхийд ноёлж буй худал үзэл санааг буруушаасан бүтээлийнх нь нэг юм. Шинжлэх ухааны 120 гаруй өгүүлэл бичсэн тэрбээр мөн “Тэнгэр ба газар” гэсэн ном бичсэн.
Тэр ганцаар биш. Түүнд үзэл санаа нэгтнүүд бий. Үүний нэг бол Чехийн ерөнхий сайд, ерөнхийлөгч асан, улстөрч, эдийн засагч Вацлав Клаус юм. Түүнийг бид монгол хэлээр гарсан “Сүпермаркетаас илүү хүссэн юмсан” гэсэн ном, бас миний орчуулсан 2 нийтлэлээр нь мэддэг.
Өөр нэг хамтрагч болох Жон Клоузер бол 2022 онд Нобелийн шагнал хүртсэн, квант физикч хүн юм. Тэр бол “Цаг уурын хүний-гаралтай өөрчлөлтийн тухай нарратив бол “манай дэлхийн хүн амыг устгах” гэсэн элитүүд бодож гаргасан “хууран мэхлэлт”, “Энэ глобалистуудын зорилго манай гарагийн хүн амыг хорогдуулах, үлдсэн хүмүүсийнх нь амьжиргааг асар ихээр муутгах явдал”, “Миний бодлоор цаг уурын сүйрэл гэж жинхэнээсээ байхгүй” гэж хурц ширүүнээр мэдэгддэг зоригт эр.
Тэдний үзэл санаатай нэг хүмүүс хүмүүст цагуурын өөрчлөлт, түүнтэй холбоотой хэрэгжүүлж буй бодлогын талаар үнэн зөв мэдээлэл түгээдэг, бие даасан, Цагуурын Тагнуул Сан гэсэн байгууллага байгуулсан бөгөөд “Уур амьсгалын талаархи Дэлхийн Тунхаглал” гэсэн баримт бичиг гаргасан. Түүнд 2000 гаруй эрдэмтэн гарын үсэг зуржээ. Клинтел гэж товчилсон нэртэй энэ байгууллагыг 2019 онд геофизикийн ухааны хүндэт профессор Гүүс Берхоут, сэтгүүлч Марсел Крок байгуулж байв. Гол уриалга “There is no climate emergency/Цагуурын онцгой байдал ерөөсөө байдаггүй”.
Геологийн ухаан бол дэлхийн хамгийн залуу шинжлэх ухааны нэг. Энэ бол дэлхийн үүсэл, хувьсал хөгжил, бүтэц, бүрдүүлэгч чулуулаг, тэдгээрийг үүсгэгч үйл явцыг судалдаг. Геологичийг бас Дэлхий-судлаач гэж бас хэлдэг. Түүнд геофизикч, геохимич, палеонтологич гээд хүмүүс багтдаг.
Жэймс Хаттон (1726-1797) Шотландад газар тариалангийн аж ахуй өвлөж аван, ажиллаж байхдаа чулуулгийн элэгдэл, тунамал хэмхдсийн хуримтлал, өргөгдөлийг нямбай ажиглаад 1785 онд “өнөөдөр болж буй үйл явц – элэгдэл, хуримтлал, галт уулын үйл явц-өнгөрсөн үеийг нээх түлхүүр” гэсэн суурь зарчмаа тунхаглахад орчин үеийн геологийн ухаан үүссэн гэж үздэг. 250 хан жилийн өмнө хүмүүс дэлхий хэдхэн мянган жилийн настай, сүйрэл дагуулсан бурхны хүчээр хэлбэрээ олдог гэж итгэж байсан.
Бидний амьдардаг Дэлхий нарны аймгийн 8 гарагийн нэг, одоогоор мэдэгдэж буй амьдрал оршдог цор ганц огторгуйн эрхэс билээ. Ангараг дээр амьдрал байсан ч устсан. Түүнийг бид Ангараг дээр тунамал хурдасны хуримтлалаас олж харж чадна. Дэлхий Нарнаас 150 сая км зайтай оршдог. Нас нь 4.6 орчим тэрбум жил. Яг ид насандаа яваа. Нарны аймаг байрладаг Тэнгэрийн Заадас оддын аймаг Адаг Чуулган оддын аймагтай 5 тэрбум жилийн дараа мөргөлдөх үед дэлхий сөнөнө гэж тооцдог. Нарны аймаг галактикийнхаа төвийг нэг удаа тойроход 240-250 сая жил зарцуулдаг. Тэнгэрийн заадас оддын аймаг 100-400 орчим тэрбум одтой. Ертөнц Их Тэсрэлтээр үүссэнтэй дүйх 13.6 тэрбум жилийн настай. Тэдний нэг л манай Нар юм. Нэг сонин жишээ дурдахад та нарын зүүж яваа алт жишээлбэл дэлхийгээс урт настай. Энэ бол сүпернова тэсрэлт зэргээр химийн элемент нийлэгжиж үүссэн эртний элемент. Манай гарагийн гагнаас биш шүү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдэхий хүсвэл Стивен Хопкинсын “Into the Universe with Stephen Hawking” гээд галзуу гоё баримтат киног үзээрэй.
ГЕОЛОГИЙН УХААН БОЛ БОДИТ ЕРТӨНЦ болох Дэлхийг БОДИТООР СУДАЛДАГ ШИНЖЛЭХ УХААН. Дэлхийн 4.6 тэрбум жилийн түүх нь гал халуун бөмбөлөгөөс амьдрал цэцэглэсэн гараг болох хүртэлх асар урт, хувьслын үйл явцын түүх юм. Үүнийг галан бөмбөг, усан бөмбөг, мөсөн бөмбөг байсан үе гэж тэр үеийнх нь байр байдлаар нь нэрлэж болно.
Дэлхий Галан бөмбөг байх үедээ Ангарагийн хэмжээтэй биет Тейатэй мөргөлдөж Сар хэмээх дагуултай болжээ. Агаар мандалгүй, хүчилтөрөгчгүй, маш халуун. Энэ цаг хугацааг геологийн ухаанд Хадеаны Эон (4.6–4 Тж) гэнэ. Хугацааны сүүлээр хөрж, улмаар царцдас, далай үүсчээ.
Архейн Эон (4–2.5 Тж)-д анхны амьдрал (нян) ойролцоогоор 3.7 Тж-ийн үед халуун-рашааны орчимд үүссэн бөгөөд хожим нь энэ хүчилтөрөгч үүсгэдэг нян болж хөгжсөн. Ингэснээр фотосинтез явагддаг болсон. Дэлхий усан бөмбөлөг байх үед хуурай газар болох тивүүд нэгдэж Родина хэмээх нэг том тивийг үүсгэж байжээ. Энэ үед бас Дэлхий тэр чигтээ мөсөн бөмбөг болж хөлдөж байв.
Протезойн Эон (2.5 Тж–541 Сж)-д агаармандалд хүчилтөрөгч хуримтлагдаж, олон эст амьд биет гарсан. Цианбактер фотосинтез хийж, агаар мандалд их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж эхлэв (Great Oxygenation Event болж Кэмбрийн хэмээх амьдрал цэцэглэсэн үйл явдал хожим өрнөнө).
Палеозойн Эрин (541–252 Сж)-д Амьдрал олон янз болсон. Загас, ургамал, шавьж үүссэн, хоёр нутагтан, хэвлээр явагчид үүсэв. 400М хуурай газрын ургамал, амьтад гарчээ.
Бас ~300-200 сая жилийн өмнө тивүүд нэгдэж Пангея үүсгэсэн бөгөөд тэр үед Панталласса хэмээх аварга далайтай байв.
Мезозойн Эрин (252 – 66 сая жил) үлэг гүрвэлийн цаг үе байсан. Пангея тив салж эхлэх үед динозаврууд ноёрхож байв. Энэ үед уур амьсгал халуун, чийглэг байсан. Энэ эриний төгсгөл гэхэд манай тивүүд одоогийн байрлалдаа ирэв. Дэлхийг 66 сая жилийн өмнө аварга солир мөргөсний улмаас динозаврууд мөхөж, хөхтөн амьтад хөгжих боломж нээгдлээ.
Кайнозойн Эрин (66 Сж–өнөө цаг) бол орчин үеийн ургамал амьтад, бас бидний эрин билээ.
Одоогоос 315,000 жилийн өмнө Хомо Сапиенс гарч ирэв.
Хэдийгээр хүн дүрст мич 1 гаруй жилийн өмнөөс гал ашиглаж сурсан ч гэлээ, дөнгөж 20-оод мянган жилийн өмнө, сүүлийн их мөстлөг дуусаж дэлхий дулаарахад хүмүүс сая л анчин-түүгч гэсэн амьдрах хэвмаягаасаа хөндийрч газар тариалан эрхлэх болсноор орчин үеийн иргэншил үүсэж эхэлсэн байдаг. Дэлхий дулаарах нь хүмүүн төрөлхтөнд үргэлж таатай нөлөөлж ирсэн.
Дэлхийн араншинг бид ер таамаглах аргагүй. Жишээлбэл соронзон туйл нь 200,000-аас 300,000 жил тутамд солигддог. Хамгийн сүүлийн тохиолдол одоогоос 780,000 орчим жилийн өмнө болсон бөгөөд цаг үе нь ойртож буй гэж эрдэмтэд үздэг. Энэ үед юу болохыг мэдэх аргагүй.
Дээр нь нэмж хэлэхэд Дэлхий дээр амьдарч байсан төрөл зүйл нь 75-96 хувь сүйрч байсан асар өргөн хүрээтэй, цагуурын сүйрэл болж байв. Палеонтологичид “ТОМ ТАВАН” МӨХӨЛ болсныг олж бүртгэсэн. Ер нь бол Дэлхий дээр амьдарч байсан бүх төрөл зүйлийн 99 хувь нь энэ таван мөхлөөр устаж алга болжээ.
ОРДОВИК-СИЛУРИЙН МӨХӨЛ ~440 сая жилийн өмнө болж төрөл зүйлийн ~85% мөхсөн. Далайд амьдрал өрнөж байсан ч мөстлөг дэлхийг хучснаас эд устжээ.
ХОЖУУ ДЕВОНЫ МӨХӨЛ ~365 Сж- ийн өмнө болж төрөл зүйлүүдийн ~75% мөхсөн.
ПЕРМЬ-ТРИАСЫН МӨХӨЛ ~252 сая жилийн өмнө болж далайн төрөл зүйлийн ~96%, хуурай газрын сээр нуруутан зүйлийн ~70% устав. Энэ бол Дэлхийн түүхэн дэх хамгийн хүнд мөхлийн үйл явдал юм — амьдрал бараг бүрмөсөн устсан. Үүнийг Сибирийн Трапс хэмээх бүс нутагт массив, урт хугацааны галт уулын дэлбэрэлт үүсгэсэн. Энэ нь асар их хэмжээний хүлэмжийн хий (нүүрстөрөгчийн давхар исэл ба метан) ялгаруулсан.
ТРИАС-ЮРИЙН МӨХӨЛ ~201 сая жилийн өмнө болж төрөл зүйлүүдийн ~80% устав. Энэ үйл явдал үлэг гүрвэлүүдэд хуурай газрын давамгайлагч амьтад болох боломж нээсэн.
ЦЭРД-ПАЛЕОГЕНИЙН МӨХӨЛ ~66 сая жилийн өмнө болж төрөл зүйлүүд ~75% мөхсөн. Мексикт 10 км голчтой солир унаснаар цунами, ой хээрийн түймэр гарч, дэлхийд өвөл болж үлэг гүрвэл устаж байв.
Дээр нь Дэлхий дээр 6 их Мөстлөг 2.4 Тж-ээс хойш болж байжээ. Хурон, Криоген, Анд-Сахар, Кару, Хожуу Кайнозой, Дөрөвдөгчийн гэх мэтээр болсон цаг хугацаагаар нэрлэдэг. Дөрөвдөгчийн Мөстлөг 2.6 Сж-ийн өмнөөс хойш үргэлжилж байгаа. Одоо бид энэ мөстлөгийн завсрын дулаан үед амьдарч байна.
Сүүлийн Их Мөстлөг хэмээх мөстлөгийн үе 26-20 Мж-ийн өмнө болсон. Тэр үед Европын ихэнх, Ази тив, Хойд Америк бүхэлдээ шахуу мөсөөр хучигдаж, далайн төвшин ихээр буурч, Ази тив Хойд Америк тивтэй хуурай газраар холбогдож байжээ. Арслан заан мөхөхөд хүргэсэн гэдэг. Энэ бүхэн хүн гал түлснээс болсонгүй.
Саяхан бас 1300-1680 оны орчимд бага Мөстлөгийн үед Дэлхийд болж байв. Тэр үед Викингүүд Ногоо тарьж суурьшсан байсан Грийнланд нь мөсөнд хучигдсан тул орхин нүүцгээв. Дэлхий даяар өлсгөлөн болж байжээ. Энэ бүхэн бүр Аж Үйлдвэрлэлийн хувьсгалаас өмнө болсон гээд боддоо.
Бүр саяхан Индонезийн Тамбора галт уул 1815 оны 4-р сард дэлбэрсэн явдал бол түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хүчтэй, асар их хохирол дагуулсан галт уулын оргилолт байв. Дэлхийг үнс нь бүрхсэн нь 1816 оныг дэлхий даяар “Өвөл мэт зун” (буюу Зунгүй жил) болгожээ. Галт уулын оргилолтын индекс нь 8 шатлалтай ч энэ нь VEI-7 ангилалд багтсан байдаг. 4,300 метр өндөр байсан уул одоо ердөө 2,851 метр өндөртэй үлджээ. Английн алдарт зохиолч Мэри Шелли Швейцарьт зун амрахаар очоод гадаа гарч чадахгүй тул зочиддоо аймшигт түүх ярьж өгдөг болсноор “Франкенштейн” мэндэлжээ. Адуу их үхсэн тул Герман зохион бүтээгч Карл Дрез морь орлох механик унаа хайж, орчин үеийн унадаг дугуйн анхны загвар болох “гүйх машин” (Laufmaschine)-ийг бүтээсэн түүхтэй. Энэ бол хүний оролцоогүй, байгалийн үзэгдэл, ганцхан галт уул яаж цагуурт 2 жил нөлөөлснийг яруу тод харуулсан жишээ юм.
Дэлхийн цагуур болон улирал, бас мөстлөгт нөлөөлдөг, асар хүчтэй нөлөөтэй Нарны мөчлөг болон Дэлхийн тэнхлэгийн мөчлөгүүд гэж бий.
Нарны мөчлөг болон дэлхийн тэнхлэгийн хөдөлгөөн бол манай гаригийн эрчим хүчний түвшин болон уур амьсгалд маш ялгаатай цаг хугацааны үечлэлтэйгээр нөлөөлдөг хоёр тусдаа байгалийн үйл явц юм. Нарны мөчлөг (ойролцоогоор 11–22 жил үргэлжилдэг) Нарны мөчлөг (буюу Швабегийн мөчлөг) нь нарны толбо, нарны дэлбэрэлтээс хамаардаг.
Дэлхийн тэнхлэгийн мөчлөг (бас Миланковичийн мөчлөг)-ийн үеэр түүний хөдөлгөөн болон чиглэл нь урт хугацааны туршид өөрчлөгддөг бөгөөд энэ нь нарны гэрлийн тархалтад нөлөөлснөөр уур амьсгалд шууд нөлөөлдөг. Хазайлт (Obliquity) 41,000 жилийн мөчлөгтэй бөгөөд Дэлхийн тэнхлэгийн хазайлт 22.1°-аас 24.5°-ийн хооронд хэлбэлздэг. Хазайлт их байх тусам улирлын ялгаа илүү эрс тэс болдог. Одоогийн байдлаар 23.4° байгаа бөгөөд багасаж байна. Тэнхлэгийн Савалгаа (Precession) 26,000 жилийн мөчлөгтэй бөгөөд энэ нь жилийн тодорхой үед аль хагас бөмбөрцөг нар руу хазайхыг өөрчилдөг бөгөөд улирлын үргэлжлэх хугацаанд нөлөөлдөг. Тойрог зам (Eccentricity) ~100,000 жилийн мөчлөгт Дэлхий нарыг тойрох замын хэлбэр нь бараг дугуй хэлбэрээс бага зэрэг зууван (эллипс) хэлбэртэй болж өөрчлөгддөг. Эдгээр нь мөстлөгийн үе болон урт хугацааны уур амьсгалын дулаарал/хөрөлтийн гол хөдөлгөгч хүч болдог.
Өмнө нь дурдсан Тамбора галтуул оргилох явцад шууд нөлөөлдөг нэг үйл явц бий. Энэ бол Плит Тектоникийн ухаан судалдаг, дэлхийн царцдасны хавтангуудын хөдөлгөөний зүйтогтол юм. Энэ мөн л цагуурт маш их нөлөө үзүүлдэг. Түүнийг 1912 онд Германы цаг уурч, геофизикч Альфред Вегенер тивүүдийн гаднах төрх, жишээлбэл өмнөд Америк болон Африкийн эрэг хоорондоо эвлэж буйг ажиглан, бас хоёр өөр тивээс ижилхэн амьтад чулуужсан яс олдож буйг мэдээд, тивүүд нүүдэг гэсэн таамаг анх дэвшүүлж үндэслэсэн гэж үздэг. шув шув залгаатай мэт таарч байгааг анзаарчээ.
Манти дээр тогтож буй царцдасын хавтангууд хоорондоо мөргөлдөх, дундуураа салах, хоорондоо зөрж шилжиж зэргээр байнга шилжиж байдаг бөгөөд тэр хилзаагууд галт уулс үүсэж, газар хөдлөл элбэг болдог. Дэлхийн нэг хэсэгт их газар салж далай үүсгэж байхад нөгөө нэг газарт хоорондоо мөргөлдөж уулс жишээлбэл Хималайг үүсгэж байдаг. Элэгдэж хуримтлагдсан чулуулгийг бас манти руу буцаан оруулах зэргээр дэлхийн газрын төвшинг тогтвортой хадгалдаг. Ийм хөдөлгөөн байхгүй бол элэгдсэн тунамал хэмхдэс дэлхийг бүрхэх байсан биз ээ. Ер нь бол Дэлхийн гадаргуу буюу литосфер нь хэд хэдэн том, жижиг хатуу хэсгүүд буюу тектоник плитүүдээс бүрдэх ба тэдгээр нь доод талын хайлмаг мантийн (астеносфер) дээгүүр гулсан нүүж буйг энэ онол баталсан.
Өмнө дурдсан үйл явц бол Дэлхийн цагуурт маш их нөлөөлдөг, асар удаан хугацаанд өөрчилдөг, хүнээс үл хамаардаг, хүчтэй хүчин зүйлүүд юм. Хүний үйл ажиллагаа дүн өвөл гал түлж буйгаас нөлөөгөөрөө хэтрэхгүй.
Дэлхийн бүтэц нь гадаад болон дотоод гэсэн үндсэн хэсгүүдэд хуваагддаг. Дотоод бүтэц нь маш өндөр даралт, температуртай үелэсэн бүтэцтэй бол агаар мандал нь дэлхийг хүрээлэн буй хийн давхарга юм. Дэлхий нь төвөөсөө гадааш руу Цөм, Манти, Газрын царцдас гэсэн 3 үндсэн үеэс бүрдэнэ. Дэлхийн хамгийн төв хэсэг цөм нь дотоод болон гадаад цөмтэй бөгөөд ~3460 км орчим зузаантай, нийт эзэлхүүний ихээхэн хэсгийг эзэлдэг. Гадаад цөм: Шингэн төлөвтэй, 1220-3400 км радиуст оршино. Төмөр, никельээс бүрдэнэ. Дотоод цөм: Хатуу төлөвтэй, ~1220 км радиустай, маш өндөр даралтын дор оршдог. Манти бол Цөм болон царцдасын хооронд орших хамгийн зузаан үе юм. Дээд манти болон доод манти гэж хуваагддаг, эластик шинж чанартай. Газрын царцдас бол Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл. Эх газрын царцдас дэлхийн 35%-ийг бүрхдэг бөгөөд 10-70 км зузаантай бол харин Далайн царцдас 5-15 км зузаан. Чулуун мандал гэж Газрын царцдас болон дээд мантийн хэсгийг багтаасан дэлхийн гадаад хатуу бүрхүүлийг хэлдэг.
Агаар мандал нь дэлхийн гадаргуугаас дээш орших хийн давхарга бөгөөд доорх үеүдээс бүрдэнэ. Тропосфер (Troposphere) бол Дэлхийн гадаргууд хамгийн ойр үе (0-12 км). Цаг уурын үзэгдлүүд энд болдог. Стратосфер (Stratosphere) бол Тропосферийн дээр орших үе (12-50 км) бөгөөд озоны давхарга энд байрлаж, хэт ягаан туяаг шүүдэг. Мезосфер (Mesosphere) бол 50-85 км өндөрт орших хүйтэн үе билээ. Термосфер (Thermosphere) 85 км-ээс дээш орших маш халуун үе. Хийн
молекулууд иончлогддог. Экзосфер (Exosphere) бол агаар мандлын хамгийн гадна талын үе, сансрын орон зайтай холбогддог.
Агаармандал дахь агаар дараахь хийнүүдээс бүрдэнэ. Агаарын 78 хувь нь азотын хий, 20.9% нь хүчилтөрөгч, 0.93% нь аргон хий, харин 0.04 нь нүүрстөрөгчийн давхар исэл байдаг. Энвайронменталистуудын хэлж буйгаар агаарт буй нүүрстөрөгчийн давхар ислийн 3.22% нь хүний гаралтай ажээ. Тэгвэл энэ хий нь нийт агаарын 0.00129% хувь болж байна. Ийм өчүүхэн хий Дэлхийн бүхэл бүтэн цагуурыг өөрчилж байна гэдэгт та итгэх үү? Энэ нь цианитын хор хүний биед аюултай байх хэмжээтэй ойролцоо хэмжээ шүү. Бүүр уур хэлбэртэй гэвэл бүр ч толгой эргүүлнэ. Өмнө нь дурдсан тэр огторгуйн хэмжээний асар хүчтэй үйл явцтай энэ хувь хэмжээг харьцуулаад үзээрэй. Агаарыг 1 000 000 хэсэг болгож хуваавал хүний гаралтай нүүрстөрөгчийн давхар исэл түүний 12 нь байна шүү дээ.
Өмнө нь дурдаж байсан фотосинтез бол ургамал, замаг болон зарим бактери нарны гэрэл, ус, нүүрсхүчлийн хийг ашиглан өөрсдийн хоол тэжээл (сахар) үйлдвэрлэж, хүчилтөрөгч ялгаруулах үйл явц юм. Энгийнээр тайлбарлавал энэ бол ургамал үндсээрээ усаа, навчаараа агаар дахь нүүрсхүчлийн хийг шингээж авдаг. Навчин дахь ногоон бодис (хлорофилл) нь нарны гэрлийг барьж авч, энэ гурван зүйлийг хооронд нь нэгтгэн ургамлын идэх хоол (чихэр) болон бидний амьсгалах хүчилтөрөгч болон хувиргадаг. Энэ нь идэш тэжээлийн цикл, мөн агаарын циклийг ч дэмждэг. Хүнд хүнс хэрэгтэй, хүнс нь ногоо бас амьтан байдаг. Тэдгээр ногоонд нүүрстөрөгчийн давхар исэл, дулаан, ус хэрэгтэй, эдгээр ногоо хүн болон амьтдад хэрэгтэй нүүрстөргч ялгаруулдаг, бас тэдний идэш тэжээл болдог.
Нүүрстөрөгчийн давхар исэл бол Дэлхийн агаарын температурыг дулаан болгодог хүлэмжийн хий гэж нэрлэдэг хийнүүдийн нэг юм. Энэ төрлийн хийнүүд нарнаас ирж буй энерги нь богино долгионы цацраг (гэрэл) хэлбэрээр агаар мандлыг нэвтрэн орж, дэлхийн гадаргууг халаадаг. Халсан дэлхийн гадаргуу нь тэрхүү дулаанаа хэт улаан туяа буюу урт долгионы цацраг хэлбэрээр сансар огторгуй руу буцаан цацруулдаг. Агаар мандал дахь хүчилтөрөгч, азот зэрэг үндсэн хийнүүд энэ дулааныг шууд нэвтрүүлж гаргадаг бол усны уур, CO2, метан зэрэг хүлэмжийн хийнүүдийн молекул нь урт долгионы цацрагийг өөртөө шингээж авдаг. Улмаар тэрхүү дулаанаа тал тал тийш цацруулж, нэг хэсгийг нь дэлхийн гадаргуу руу буцааснаар дэлхийг амьдрал оршин тогтнох дулаахан нөхцөлтэй байлгадаг.
Нүүрстөрөгчийн давхар исэл бол өнгөгүй, үнэргүй, хоргүй хий. Харин нүүрстөрөгчийн дутуу исэл нь утаатай цуг ялгардаг хий бол маш бага тунтай байхдаа ч үхэлд хүргэдэг угаарын хий юм. Агаарт ердөө 50 пи-пи-эм байхдаа үхэлд хүргэнэ.
Үүний эсрэгээр CO2 нь амьдралын хий бөгөөд одоо агаарт 400 орчим пи-пи-эм байдаг бөгөөд хэрэв 150-аас доош буувал Дэлхий дээрх амьдрал устах болно. Геологийн цаг үеэс харахад 4000-6000 байсан үе ч бий бөгөөд тэр үед амьтад амьдарч, нөгөө ургасаар л байсан. Гэтэл одоо энвайронменталистууд өчүүхэн хэмжээтэй нэмэгдэхэд л дэлхий шатна гэж айлгадаг.
Ногоо тарьдаг хүлэмжид CO2 нь 600-1200 пи-пи-эм байдаг бөгөөд ногооны гарцыг 25% хүртэл нэмэгдүүлдэг. Бидний одоо сууж буй өрөөнд хүмүүс олон байвал агуулга нь 1000-1500 пи-пи-эм байх ч бид үхчихээгүй, бас тавгүй зүйл мэдрэхгүй л байна. Энэ нь хий зарим нь бидний амьсгалсан агаар, уусан пиво, хийжүүлсэн ундаа. Бас бус хийнээс үүсдэг.
Энвайронменталистууд Дэлхий дээрх CO2-ийн үүсгүүрийг байгалийн гаралтай (350-750 Гтн) болон хүний гаралтай (39-60 Гтн) гэж ангилдаг. Харин байгалийн гаралтайг нь байгаль тэр дор нь өөртөө шингээж саармагжуулдаг бол харин хүний гаралтай нь шингэлгүй үлддэг гэнэ. Үнэмшил багатай үлгэр байна уу. Хүний гаралтай ийм хийнд үхрийн унгаснаас гаралтай метан хий бас их нөлөөтэй байдаг гэж мэдэгдээд, үхрээ цөөлөхийг, махны оронд өт идэхийг, хиймэл мах идэхийг, газар тариалангаа багасгахыг, нэг үгээр бол үгээгүй ядмаг амьдар гэж шаарддаг.
Иан Плаймер гуай бүтээлүүддээ дараахь зүйлийг онцлон дурддаг. Үүнд:
- Хүний ялгаруулж буй CO2 маш өчүүхэн Плаймерын хамгийн гол маргаан бол агаар мандал дахь нийт CO2-ийн маш бага хувийг л хүн төрөлхтөн бий болгодог гэх санаа юм. Түүнийхээр бол агаар мандал дахь CO2-ийн 96-97 орчим хувь нь цэвэр байгалийн гаралтай, харин ердөө 3-4 орчим хувь нь л хүний үйл ажиллагаатай (чулуужсан түлш шатаах зэрэг) холбоотой байдаг..
- Галт уулсын нөлөө Тэрээр байгалийн гаралтай CO2-ийн маш том эх үүсвэрийг галт уулс гэж тайлбарладаг.
- Далай болон дулааралтын хамаарал Плаймер “CO2 ихэссэнээр дулаарал явагддаг биш, харин дулаарал явагдсанаар CO2 ихэсдэг” гэсэн байр суурийг илэрхийлдэг. Дэлхийн далай тэнгисүүд нь асар их хэмжээний CO2-ийг уусгаж байдаг. Дэлхийн температур нарны идэвхжил зэрэг байгалийн мөчлөгөөрөө халах үед далайн ус дулаарч, өөртөө агуулж байсан CO2-ийг агаар мандалд буцаан ялгаруулдаг (outgassing) гэж тайлбарладаг.
- CO2 бол “Амьдралын хий” Тэрээр CO2-ийг бохирдуулагч бодис гэж үзэхийг эрс эсэргүүцдэг. CO2 нь ургамлын фотосинтез явагдах хамгийн гол тэжээл бөгөөд геологийн өмнөх эрин үеүдэд дэлхийн агаар мандал дахь CO2-ийн түвшин одоогийнхоос хэдэн арав дахин өндөр байсан үе бий гэдгийг онцолдог. Агаар мандалд CO2 ихсэх нь харин ч дэлхийг илүү ногоон болгож, ургамлын гарцыг нэмэгдүүлнэ гэж үздэг.
Дээр нь энд дурдсан номдоо Алармистууд Австралийн орчимд буй шүрэн арал буюу хамар Дэлхийн дулаарлааас болж устана гэж 20 жил айлгасан. Гэвч эвч сүүлийн 20 жил энэ арал устсангүй гэж дурджээ.
Энэ бүх энвайронменталистууд, алармистуудын дээр нэг байгууллага бий. Энэ бол 1988 онд байгуулагдсан IPCC буюу уур амьсгалын талаарь засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөл юм. Энэ нь НҮБ-ийн харьяа газар бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг судлах үндсэн зорилготой. 1990 ондоо л уур амьсгалын өөрчлөлт хүнээс шалтгаалдаг болохыг мэдэгдсэн. Арван хэдэн хүнтэй, 10-аад сая долларын төсөвтэй ч асар эрдэмтэд түүнд засгийн газрынхаа болон олон-улсын байгууллагын санхүүжилтээр судалгаа шинжилгээ хийж өгдөг. Түүнээс оролцогч талуудын бага хурлыг 1995 оноос хойш зохиож буй бөгөөд Монгол улсад COP-17 нь болно. Тэд сүргээрээ метан хий, СО2 ялгаруулсан манайд хуран чуулна.
Энэ байгууллагаас гаргасан таамаглалууд будлиантай. Жишээлбэл хамгийн тэнэг нь Хималайн мөсөн гол 2035 онд алга болох тухай таамаглал юм. Гэвч алдаатай болох нь ойлгомжтой болж уучлал гуйн, огноог нь 2235 болгосон. Эрдэмтдийн алдаа гэсэн байдаг.
2009 онд Клайтэтгэйд хэмээх шуугиан гарлаа. Судалгааныхаа өгөгдлийг засварладаг тухай мэдээлэл нь алдагдсан. Хэн ч хариуцлага хүлээгээгүй.
НҮБ-ын ивээл дор Рио 1992 онд болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ийг баталж, хүн төрөлхтөн дэлхийн дулаарлын эсрэг хамтран ажиллах анхны замын зургаа гаргасан. Дараагаар нь 1997 онд Токиогийн протокол гаргаж Риогийн конвенцыг хэрэгжүүлэх анхны эрх зүйн үүрэг хүлээлгэсэн баримт бичиг бөгөөд хөгжингүй орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 1990 оны түвшинтэй харьцуулахад дунджаар 5.2%-иар бууруулахаар тохиролцсон. Улмаар 2015 онд Дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтээс өмнөх үеийнхээс 2ºC-аас (цаашлаад 1.5ºC-аас) хэтрүүлэхгүй байх зорилготой шинэ шатны гэрээ болох Парисын хэлэлцээрийг баталсан. Энэ хүрээнд бүх улс орон (хөгжиж буй болон хөгжингүй) ялгаруулалтаа бууруулах өөрийн амлалт албан ёсоор хүлээсэн. Эдгээр конвенцоор дамжуулан НҮБ зэрэг байгууллага улс орнуудын үндэстний засгийн газруудыг үүрэг хүлээлгэж албадаж буй ямар учиртай вэ?
Үүний цаана асар их мөнгөний асуудал оршдог.
2050 он гэхэд ийн ялгарлыг тэг болгох зорилтыг биелүүлэхэд 139-270 Триллион долларын санхүүжилт хэрэгтэй. Үлдсэн хугацаанд тооцвол Дэлхийн ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцүү мөнгө буюу 9.2 триллион америк долларыг цэвэр, ногоон эрчим хүчний эх үүсвэрийн зүсэн зүйлийн төсөл, үйлдвэрлэл, зар сурталчилгаанд зарцуулах шаардлагатай байгаа аж. Гэвч хэнд ч ховор нөөц болох ийм их мөнгө байхгүй, тиймээс НҮБ зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан үндэстний ЗГ-уудыг үүрэгжүүлж, энэ мөнгийг бусад амин чухал хэрэгцээтэй газраас нь авч энэ санхүүжилтыг босгохыг үүрэг болгож, бензин, байгалийн хий, цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалз гэж албадлагын арга хэмжээ хүртэл заасан. Карбон такс буюу Нүүрстөрөгчийн татвар бол чихрийн татвар адил албадлагын нэг төрөл. Ингэсэн зарим улс, жишээлбэл Герман, Англи, Францын эдийн засгийн өсөлт зогсож, аж үйлдвэрлэл нь унаж байна. Аз болж АНУ энэ хөгжлийн өрнөлөөс татгалзаж, Парисын гэрээнээс гарснаас салхины чиг эргэлээ. Ерөнхийлөгч Трамп элдэв дээдийн ногоон төсөл, цэвэр эрчим хүчний санхүүжилтыг бүрэн зогсоов.
Одоо глобалистууд, энвайронменталистууд, зүүнтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээс зайгаа барьцгааж эхлэв. Жишээлбэл саяхан лабораторийн махны бизнест хөрөнгө оруулсан Билл Гэйтс уур амьсгалын талаар бид арай хэтрүүлчихжээ. Одоо бодит байдалтайгаа зохицсон, үр ашигтай эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулья гэж мэдэгдэж байна. Мөнгө нь татарчээ янз нь. Дээр нь олон олон эрдэмтэд IPCC-ийн судалгаанаас гарч буйгаа мэдэх болж.
Ер нь бол хүний хөгжлийн түүх хямд эрчим хүний төлөөхь эрэл хайгуул байсан. Хүн булчин, мал, салхи, уур, цахилгаан эрчим хүч, цөмийн эрчим хүч гаргаж авч чадсан. Нарнаас цахилгаан гаргаж авах аргыг 1839 онд гаргасан ч АҮК бага тул үр ашиг муутай, заавал татаасаар дэмжих хэрэгтэй болдог. Хэдийгээр хүн төрөлхтөн салхийг 4000 жил ашиглаж ирсэн ч 1887 онд л цахилгаан гаргадаг болсон. Нүүрсээр галладаг цахилгаан станцын АҮК 35-70% байдаг нь манайдаа бол хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр юм.
Та бүхэн, дээр нь бүр хэрэглэгч аж ахуйн нэгж бүр (ингэснээр таны хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдээ) хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийнхөө 8-13%-тай нь тэнцэх мөнгөөр цэвэр эрчим хүчийг дэмжиж буй гэдгээ санаарай. Хэн таныг илүү мөнгө төлж албадсан вэ? НҮБ, IPCC, тэдний өмнө үүрэг хүлээсэн манай Засгийн Газар.
Гэвч энвайронменталистууд яагаад үнэтэй, АҮК багатай технологи, тоног төхөөрөмж ашиглахыг албадаж байгааг та ойлгож байна уу.
Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт мөн үү? Та юу гэж бодож байна? Дараа хүн энэ тухай ярьж, шаргуу ятгавал Цагдаагийн Ерөнхийн Газрын “Ятгах тусам нь нягтал” гэдгийг санаж, сэрэмжтэй байхтун.
Тэдний эцсийн зорилго бол таныг захирч боолчлох, мөнгийг тань булаан авах.
Дэлхийн цаг буюу Earth Time одоо удахгүй 2026 оны 05-р сарын 28-нд болно. Орон нутгийн цагаар оройн 8-9 цагт цахилгаан эрчим хүчээ 1 цагийн турш унтраадаг уламжлалтай. Гэвч цаад санаа нь таныг хүй нэгдэл рүүгээ буцаасай гэж ёрлож буй нь тэр.
Гэвч та бүхэн энвайронменталистууд яагаад үхрийн мах, үр ашигтай технологи, эрчим хүчний хямд эх үүсгүүрээс татгалзуулах гэж та нарыг албадаж буйг одоо ойлгов уу.