Төлөөс, золиос буюу Алтруизмыг таягдан хаяхгүй бол хүний амьдрал буртаглагдан богиносно. Золиос төлөөс ба Алтруизмаас ангижран салж гэмээнэ хүний амьдрал аз жаргалтайгаар үргэлжилнэ.
Харгис үзэл санааг- зөвхөн илүү зөв, сайн, эрүүл саруул зүй зохистой үзэл санаагаар л тулаан хийж мэтгэлцэж ялах учиртай. Энэ нь сөргөлдөх биш ил гаргаж, муушаах бус худал хуурмагийг нь батлах, бузар булайг нь зоригтой эрслэн няцаах ёстой.
Айн Рэнд: “Миний объективист философи бол баатарлаг оршихуйнхаа хувьд, хувь хүний ёс суртахуунтай зорилго, сайн сайхан үйл хэрэг, бүтээлч хөдөлмөр, ариун үйлс, бодит тооцоолол нь хөдөлшгүй үнэн байх учиртай” гэжээ.
Өнөөдөр яг одоо төр хүний эрхийг хамгаалах – бус хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, баялгийг дахин хуваарилж, хүний амьдралд тоолж баршгүй олон янзын хорон аргаар, хөндлөнгөөс хутгалдаж, хүн аз жаргалын төлөө явах замд хаалт болж төр данхайж, дарга нар занхайж байна.
Хязгаарлагдмал төрийн оронд хязгааргүй эрхтэй данхар төр хүний амьдралыг сүүдэртүүлээд байна.
Хамгийн ёс зүйтэй эрх чөлөөт тогтолцоо бол сайн иргэн байхыг хүмүүсд, ядуурлаас гарах гарц байгааг ядууст олгоод зогсохгүй хүн оюун санаагаараа элдэв эрсдлийг давж, мөнгө хийж, өөрсдийн хувийн жаргал, амжилтын хойноос тэмүүлж амьдралаа бүрэн босгох бүтэн боломж өгдөг. Энэ бол чөлөөт зах зээлийн өрнөл. Төр монопольчлолыг зохицуулж, мөнгөний системийг хянаж, чөлөөт эдийн засгийг нийгмийн үйлчилгээтэй хослуулан төр хувийн хэвшлийн түншлэл нэрээр соц схем, ком нөлөө, фаш хяналт тогтоож хүнийг айлган сүрдүүлэх бохир аргаар удирдан дампууруулж, эрх чөлөө хумигдаж байна.
Эрх чөлөө нь зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүний эрүүл саруул чиг зорилго. “Капитализм бол эрх чөлөө” гэж 1976 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эдийн засагч Милтон Фридман тунхаглажээ.
Тэр бас “Хуульд хувь хүн бүрийн өмчлөх эрхийг тунхаглаад тэдэнд хариуцлагатай байх өгөөж төрүүлэх нь эрх чөлөөний хамгийн чухал үнэ цэнэ гэжээ” Капитализм бол хүн бүр хувийн ашиг хонжоо хөөх тогтолцоо. —Төлөөс золиос нь бусдын төлөө хувиа бодолгүй өөрийгөө золиослох муу үр дагавар. Капитализм бол бусдаас хамааралгүй бие даах үйл явцын зам. —Золиос төлөөс бол бусдаас хамааралтай хараат байх сохор зөн. Капитализм нь хүн өөртөө итгэлтэй байж, өөрийгөө үнэлэн, өөрийнхөө бүтээсэн үйлсээр өөрийгөө дөвийлгөх том боломж…—Төлөөс золиос нь бардам занг буруушааж, залхуу ядуу сул доройчуудыг хөөргөдөг хоосрол. —Капитализм бол ухаалаг тооцоо, бүтээлч ур чадвар, арилжааг магтан дуулдаг —Төлөөс золиосын худал хуурмаг, бүтэлгүйтэл даамжирхаараа хүний эрх, хүн амьдралаа бодох үнэ цэнийг үгүй хийдэг. Даруу бас хэт дураараа байх нь нэг ойлголтын хоёр тал. Хэт даруу байх нь аймхай хүний зан, хэт дураараа авирлах нь эрх чөлөөг зoргooрoo авирлах авир гэж андуурсан төөрөгдөл. Өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бардамнах үнэ цэнэ үгүй газар хамтач үзлийн сэтгэл зүй газар авч лавширдаг. Өөрийгөө бусдын зорилгодоо хүрэх хэрэгсэл болгохыг зөвшөөрч буй хүн бусдыг ч өөрийнхөө зорилгод ашиглах ёстой гэж үздэг мунхаглал.
Хэдий чинээ золиослогдон бусдын төлөө гэнэ, төдий чинээ галзуу солиотой, төдий чинээ бусдын сайн сайхны төлөө бас нийгмийн төлөө, ирээдүй үеийнхээ төлөөх хоосролыг зохионо. Улмаар хүмүүнлэгийн гэх төслүүдээ улс төрийн аргаар, хүчээр хэрэгжүүлж эхэлдэг. Тэр нь олон түмэнд зориулсан гэх лоозонтой асар том мега төслүүд ямарч хамаагүй арга замаар татвар төлөгчдийг золиослон, туслан гүйцэтгэгчдийг зарцлан байж шимэгчлэх нь эдийн засгийн тооцоогүй зориудын луйвар. Хэрэгжүүлэх зардлыг нь зориуд бүрхэгдүүлсэн байдаг. Зардал нь хулгайлахад зориулагддаг золиос. Золиосны амьтадаас дараагийн золиосныхон л төрдөг. Үүнийг дарангуйлалын түүх харуулдаг. Монголд л гэхэд 1921 оноос хойших харгислал туйлдаа хүрч монгол үндэстэнг цус нөжинд хутгаж, хядлага үйлдсэн аймшигт ул мөр нь одоо ч арилахгүй байна. Золиос төлөөс бол үерийн даланд үүссэн нүх,…тэр нүхрүү 1921–1990 хүртэл 100 гаруй мянган монгол хүнийг чихэж амь амьдралыг нь устгасан аллага. — Тухайлбал-: 56 гавьж, 32 аграмба, 14 маарамба, 8 зээрэмбэ…нийт 102 хүнийг баривчилж, 97 хүнийг өчиггүй буудаж 5 хүнийг нь 10 жил хорих ялаар шийтгэж ар гэр эхнэр үр хүүхдийг нь амьдралгүй болгон тамлаж, өлсгөж хөнөөсөн харгис үйлдэл Хөвсгөл аймагт болсон. Би нэгхэн үйлдлийг нь хэлэв өөр олон харгис золиос байдаг. Энийг дотоод яамны Жамцын Баясгалан гэж хүн гүйцэтгэсэн юм билээ… Чойбалсан маршалаа би…. Хөвсгөлийг тохинуулна гэж үүрэг амлалт аваад бас 1000 ламыг Рашаантад хядсан…
— их хядлага, Бүр анх эхлэхдээ эхний 14 хүнийг Сонгино хавьцаа алж булсан …14 тэй жаал хүүг…гэрч гээд……
Өнөөдөр — Монгол улсад АН, МАН, ИЗНН, ХҮН, Эвсэл гэх таван толгойт татварлагч МАНГАС алтруизмаар суурь хийн данхар төрийн зузаан хана босгож байна. Тэд зузаан ханан дотороо татвар төлөгчдийн мөнгө, хувийн өмч хөрөнгийг хураан дээрэмдэж, байгалийн баялгийг тонох, тоо томшгүй их наядыг үрэн таран хийнгээ хулгайлан шимэгчлэж байна. — Иргэд төлөөс золиосонд амьралаараа хирчигдэн хэмлэгдэж байна. Занхагар дарга нарын догшироосон данхар төрийг яаж нураах вэ. ? …— Халамжийн данхар төр ганц шөнийн дотор босоогүйнхээ адилаар нэг шөнө алга болохгүй. Иймд бид урт хугацааны хөтөлбөр, хувь хүний эрх чөлөө, бүрэн чөлөөт зах зээлийн зарчим дээр үндэслэн авсаархан татварладаг, хүнд сурталгүй төр байгуулахын тулд-:
-НДаатгал, ЭМДаатгал үнэ төлбөргүй боловсролын бүх хөтөлбөр халамжуудыг цуцлах,
-Бизнест тавьдаг төрийн бүх хяналтыг зогсоох,
-Бүх өмчийг хувьчлах, ( нийтийн өмчийн газрууд, ус, цахилгаан, бохирын сүлжээ, замууд ).
-Төрөөс бизнест олгодог бүх татаас, бизнес өгдөг онцгой давуу эрхүүдийг устгах,
-Төрийн зарц төв банкийг татан буулгаж, 100 хувь чөлөөт банкны систем байгуулах, хувийн мөнгөний алтан стандартыг тогтоох,
-Арилжааны эрх чөлөө, гэрээ хэлцлийн соёлт хандлагатай болох…
-Санхүүгийн зохицуулах хороог татан буулгах,
-Мэргэжлийн хяналтын байгууллагыг тараах,
-Яамдыг цөөлж 1 оронтой тоонд багтаах
-Төр эдийн засаг хоёрыг бүрэн салгах…
Ингэж зоригтой сэхээрч гэмээнэ капитализм бодитой хэрэгжих болно. Капитализм нь эдийн засгийн хөгжил дэвшил, хүн амьдралдаа өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөөг өгнө…
Эдийн засгийн эрх чөлөө нь хүний амь амьдралтай холбоотой учраас бид өөрсдөө хамгаалах ёстой… Хүн бүхэн төрлөхөөсөө бусдын хүчинд авталгүй өөрийн толгойгоор бодож, үйлдвэрлэж, бүтээж, арилжаа хийх бүрэн эрхтэй, Гагцхүү хүн өөрөө сайхан амьдрах салшгүй дархан эрхтэй.
– Хүн бусдын аз жаргалдаа ашиглагдах хэрэгсэл биш…Хүн хоорондын сайн дурын харилцаа хүний хамгийн зөв үйлдэл. Капитализм бол хувь хүн хувиа бодож, амиа хичээн амьдралаа авч явах тогтолцоо болохоос,,,бурхны төлөө хүн өөрийгөө золиослох мунхаглал биш…Шашны нөлөөлөлөөр эрх чөлөө хаагдадгыг хүн төрөлхтөний түүх гэрчилдэг.- Өөрчлөлт хийхийн тулд татварыг бууруулвал, залиланг … багасгавал, төрийн үрэлгэн байдлыг арилгавал, зарим хөтөлбөр төслийг танахад л улс орон аврагдах юм шиг эндүүрэх хэрэггүй… Урт настай, болж өгвөл мөнх байх өөрчлөлт хийхийн тулд суурь хундаамаас нь эхлэх ёстойг нөхцөл байдал, цаг хугацаа шаардаж байна…Тийм учраас улирсан 120 жилийн хугацаанд бугшсан амь бөхтэй золиослогч хамтач данхар төрийн тогтолцоог сууриар нь нураах хэрэгтэй…
Данхар төрд ямарч ёс суртахуун байхгүй… Данхар төрийн хэт даварсан хөндөлсөх оролцоо харалган байдлаас болж эдийн засаг бүүдгэр, улам барайж, их олон хүн буруу замруу орж төөрч будлин ихэнх компаниуд данхар төрийг тэжээж тэтгэх картелиуд болж байна… харамсалтай хэрэг… дефолд болж сүйрч байж сэхэх …байх…Данхар төр өөрөө нурна нурах зам нь зурайж байна сүйрэх замд нь бүү саад хий… Сонгогчид халамжинд пологтон хайргадаж байж сая нэг юм сэхээрэх болтугай…даа…” Мэдлэггүйн зуданд нирвэгдэгсдийн тархи бохирддог. Бохир тархи хуурамч мэдээлэл, үг зөөж өс зузаалсан ховонд үнэмшээд оршихуйг буртаглана. Буртагтай оюун санаа ёс суртахуунгүй авирлаж золиос төлөөсийн ёс зүйрүү гулсчихдаг. Эндээс улс төрийн бохирдол эхэлж гоо сайхан хэлбэрээ алдаж гоо зүй сэвтэнэ. Оюун санаанд нь сэв суусан сонгогчид буруу сонголт хийдэг учраас,
(Өөд нь хаясан чулуу сонгогчдын толгой дээр унана…Өөдгүй төр өөрөө өеөднө.)…Ум маани бад хум…
2026 оны 05-р сарын 13