Day: May 16, 2026 Post

Харгис хядлага орон даяар өргөжлөө. Оросуудын заавраар Дэмид жанжины эхнэр Навчаа, бас богдын хатан явсан Гэнэнпилийг жирэмсэн байхад нь буудаж алав. Зохиолч С. Буяннэмэхийг бүтэж үхсэн гэдэг ч боомилж алсан. Богд хаант улсын Тагнуулын Газрын дарга асан Н. Хаянхярвааг тамлаж, засаж, нүдийг бүлтэлж алжээ.
Оросуудын найруулгаар Улаанбаатар хот эсэргүү этгээдүүдийг шүүхээр шийтгэсэн дүр үзүүлж, театрт хэдэн өдөр үргэлжилсэн шүүх ажиллагаа явуулан, гудамжид түүнийгээ радиогоор хүмүүст сонгож, нийтдээ 12 хүнд буудан алах ял өгчээ. Хожим тэдний буудан алах үед дугуйтай хүүхэд гэмгүй гэрч болсон бас буудуулж алуулсан гэдэг.
Баталгаажаагүй мөнгө (fiat money) бол танаас аажмаар хулгайлах засгийн газрын зөвшөөрлийн бичиг бөгөөд дэлхий дээрх төв банк бүр ийм байдлаар танаас хулгай хийдэг. Шинэ доллар бүр нь танд байгаа доллар бүрийн үнэ цэнийг бууруулдаг. Таны худалдан авах чадвар буурдаг. Ийм дээрэм хийж байгаагаа хэн ч хэзээ ч зарладаггүй.

Онцлох нийтлэл