Британийн педофил Жон Мейнард Кейнс нэгэн үнэхээр хэрэгтэй ажиглалт хийсэн: бизнесийн үйл ажиллагаа хөлдөж зогсон, хэн ч мөнгө үрэхээ больсон дефляцаас болж хэн хүнгүй сандарч буй үед засгийн газар заримдаа энэхүү саажилтыг эвдэж чаддаг. 1930-1932 оны хооронд Холбооны Нөөцийн Сан мөнгөний нийлүүлэлтийг идэвхийлэн хумьж, Хүүвер хямралын дунд үед татвараа нэмэгдүүлэх үед нийт зарцуулалт уналтад орсон. Хатуу тогтоосон цалин эрэлт унах үед цалингийн бууралт гэхээсээ илүүтэйгээр ажилгүйдэл бий болгодог гэдгийг Кейнс олж харжээ.
Гэвч тэрбээр үүн дээрээ тулгуурлан бодлогын сүйрүүлэх нөлөөтэй буруу архитектур босгосон.
Үндсэн алдаа нь хэрэглээг хөгжил цэцэглэлтийн хөдөлгүүр гэж үзсэн явдал байв. Капиталын хуримтлал л амьжиргааны түвшнийг дээшлүүлдэг. Хадгаламж л таны нэг долларын худалдан авах чадварыг өнөөдрийнхөөс дараагийн арван жилд илүү их болгодог тэрхүү машин төхөөрөмж, нийлүүлэлтийн сүлжээ, судалгааны лабораториудыг санхүүжүүлдэг. Кейнс хадгаламж эзэмшигчдийг эдийн засгийн хорлон сүйтгэгчид болгон мушгин гуйвуулсан өөрийнхөө “арвилан гамнахын парадокс”-оороо үүнийг үгүйсгэсэн. Угтаа тэр хүмүүс л маргаашийг санхүүжүүлдэг шүү дээ.
Үржүүлэгч (multiplier)-ийн тухай ойлголт бол зохиомол зүйл. Засгийн газар хувийн хэвшлээс нэг доллар зээлж аваад, түүнийгээ зарцуулдаг; кейнсчүүд үүний үр дагавар болон гарч буй худалдан авалтуудыг л тооцдог ч харин энэ мөнгө эхлээд эх үүсвэрээс хасагдсан гэсэн баримтыг үл тоомсорлодог. Үүнийг Фредерик Бастиа 1850 онд “хагархай цонхны төөрөгдөл” (broken window fallacy) гэж нэрлэсэн бөгөөд Кейнс зүгээр л тэр алдааг нь алгебр ашиглан дахин давтжээ.
Дагагчид нь түүний энэхүү Анхдагч Нүгэл (Original Sin)-ийг улам дордуулсан. 1971 он гэхэд Ричард Никсон Кейнсизмд хангалттай ууссан байсан тул мөнгө тэмдэгтийн алттай холбогдсон сүүлчийн холбоосыг бүрмөсөн тасалж, төв банкуудад замгүй газраар давхих жолоо атгуулсан. 2008 оны эдийн засгийг идэвхжүүлэх багц, 2020 оны 6 их наяд долларын замбараагүй зарцуулалт, 2022 онд хүнсний дэлгүүр орохдоо таны төлсөн Хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ийн 14.7 хувийн огцом өсөлт зэрэг нь бүгд Кейнсийн бий болгосон, оюун санааны хувьд зөвтгөсөн онолын бүтэц (intellectual permission structure-өөрөөр хэлбэл өмнө нь засгийн газарт буруу, хориотой гэж үздэг байсан оролцоог зөвтгөж зөвшөөрсөн онолын бүтэц)-тэй шууд холбогддог.
Тэрбээр улстөрчдөд өөрсдөд нь байхгүй мөнгийг үрэх, мөн таны хадгаламжийг иддэг тэр л инфляциар уг өрөө үнэгүйдүүлэх байнгын зөвтгөл гаргаж өгсөн. Ганцхан хэрэгтэй ажиглалт бүтэн зууны турш үргэлжлэх мөнгөний сүйрэл болон гажуудсан нь энэ билээ.
Handre van Heerden
2026-10-26
Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2114605469314510998