Төв банк хүмүүсээс хулгай хийх хэрэгсэл – Баталгаажаагүй мөнгө (fiat money)

Баталгаажаагүй мөнгө (fiat money) бол танаас аажмаар хулгайлах засгийн газрын зөвшөөрлийн бичиг бөгөөд дэлхий дээрх төв банк бүр ийм байдлаар танаас хулгай хийдэг.

Энэ механизм хэрхэн ажилладгийг эндээс харж болно. Засгийн газар татвараар олж чадах орлогоосоо илүү ихийг зарцуулдаг. Тэд шударгаар дампуурлаа зарлахын оронд төв банкандаа шинэ мөнгөн тэмдэгт бүтээх, засгийн газрын өрийг худалдан авах, олсон орлогыг нь санхүүгийн системд оруулах заавар өгдөг. 2026 оны сүүлчийн байдлаар Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve) 7 их наяд долларын хөрөнгөтэй байсан бөгөөд үүний ихэнхийг нь энэ үйл явцаар олж авсан байна. Шинэ доллар бүр нь танд байгаа доллар бүрийн үнэ цэнийг бууруулдаг. Таны худалдан авах чадвар буурдаг. Ийм дээрэм хийж байгаагаа хэн ч хэзээ ч зарладаггүй.

Мизэс үүнийг “сүйрүүлэх өсөлт” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь олон нийт бүхэлдээ итгэлээ алдах хүртэл мөнгөн тэмдэгт бүтээх энэ үйл явц хурдасдаг эцсийн үе шат юм. 1923 оны Герман. 2008 оны Зимбабве. 2010-аад оны туршид Венесуэлд ийм зүйл болсон. Ийм сүйрэл бүр нэг ижил дүр зургаар өрнөсөн: төсвийн дарамттай нүүр тулсан улстөрчид шударгаар нягтлан бодох бүртгэлээ хянахын оронд мөнгө хэвлэх машинаа хэрэглэхийг илүүд үзсэн. Тэд үргэлж л тэгдэг.

Энэ нь бас өөр нэг асуудал үүсгэдэг: Үнэ нь мэдээлэл, тухайлбал бараа бүтээгдэхүүний харьцангуй хомсдол болон сайн дураараа үйлдэл хийж буй сая сая хүмүүсийн сонголтын тухай мэдээлэл агуулж байдаг. Төв банк мөнгөний нийлүүлэлтийг өөрчлөх үед тэрхүү мэдээллийн дохиог эвддэг, гажууддаг. Энтрепренёрүүд буюу ажил хэрэгч хүмүүс хүүний гажуудсан түвшинд үндэслэн хөрөнгө оруулалт хийж, бодит эдийн засаг дэмжиж чадахгүй үйлдвэрүүд барьж, зөвхөн зохиомлоор хямдруулсан зээлээр л хэрэгжих төслүүдэд ажилчид ажилд авдаг. Тэгээд залруулга ирэх бөгөөд таны хөрөнгө оруулалтын багц, таны ажил, таны амьдран суугаа газар орон түүний цохилтод өртөж хохирол амсахыг та харах болно; харин Вашингтоны балансын тайлан энэ цохилтод өртдөггүй.

Алт эсвэл хатуу хязгаарлалттай дижитал мөнгөн тэмдэгт аль нь ч байлаа гэсэн аливаа баталгаажсан мөнгө (sound money) нь улстөрийн гараас энэхүү хөшүүргийг салгаж авдаг. Засгийн газруудад үүнд маш дургүй; учир нь энэ нь тэднээс инфляц үүсгэх эрх мэдлийг салгаж авдаг.

Handre van Heerden

2026-10-28

Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2115140808860959169

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *