Бүрэн хэмжээний капитализм тогтохгүй байгаагийн үндсэн шалтгаан бол сонгогчдын сонголтыг чиглүүлдэг өнөөгийн давамгайлж буй ёс суртахууны хэм хэмжээ болох альтруизмтай энэ нь зөрчилддөг явдал юм.
Хувь хүний эрх чөлөө болон чөлөөт зах зээл хамгийн их хөгжил цэцэглэлт бий болгож, хүн төрөлхтний сайн сайханд хүргэдэг гэдэг баталгаа нотолгоог үгүйсгэх аргагүй. Өнөөдөр эсвэл түүхийн аль ч үеийг харсан хамгийн эрх чөлөөтэй улс орнууд хамгийн чинээлэг байсан бөгөөд ард түмэндээ цэцэглэн хөгжих боломж олгож иржээ.
Төлөөс, золиос буюу Алтруизмыг таягдан хаяхгүй бол хүний амьдрал буртаглагдан богиносно. Золиос төлөөс ба Алтруизмаас ангижран салж гэмээнэ хүний амьдрал аз жаргалтайгаар үргэлжилнэ.
Харгис үзэл санааг- зөвхөн илүү зөв, сайн, эрүүл саруул зүй зохистой үзэл санаагаар л тулаан хийж мэтгэлцэж ялах учиртай. Энэ нь сөргөлдөх биш ил гаргаж, муушаах бус худал хуурмагийг нь батлах, бузар булайг нь зоригтой эрслэн няцаах ёстой.
Хувь хүний эрх чөлөөг дэмждэг, хувийн өмчид тулгуурладаг, тэдгээрийг хамгаалдаг хууль ёстой, цомхон төр бүхий лэзе-фэер капитализм гэж юу болох тухай өгүүлнэ.