Дефляц бол төгрөгийн худалдан авах чадварын өсөлт юм

Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд мөнгөний нийлүүлэлт (money supply)-ийг өсгөх шаардлагагүй. Үйлдвэрлэл тэлэхийн хэрээр үнэ буурч тохиргоо хийгддэг тул тогтмол нөөц бүхий мөнгө ч өсөн дэвжиж буй эдийн засгийн үйл ажиллагаанд төгс үйлчлэх болно. Ижил тооны долларын хойноос илүү олон бараа бүтээгдэхүүн хөөцөлдөнө гэдэг нь доллар бүрийн худалдан авах чадвар өснө гэсэн үг. Энэ бол жинхэнэ хөгжил цэцэглэлт юм.

Төв банкны удирдлагууд дефляц (deflation)- ийг халдварт өвчин мэт үздэг ч үнэ буурах явдал бол хэн нэгэн илүү үр ашигтай ажиллаж эхэлснийг зах зээл танд дуулгаж буй дохио юм. Форд 1909 онд 850 доллар байсан “Model T” машины үнийг 1925 он гэхэд 260 доллар болгон бууруулахад хэрэглэгчид үнэ цаашид бүр их унахыг хүлээн машин худалдан авахаа зогсоогоогүй. Тэд сая саяар нь худалдан авсан. Бүтээмжийн өсөлтөөс үүдэлтэй үнийн бууралт эдийн засгийн үйл ажиллагааг саажуулдаггүй; харин хуримтлал үүсгэгчдийг шагнаж, үрэлгэн байдлыг шийтгэдэг.

Гол зүйл тооцооны нэгжид (unit of account) оршдог. Мюррэй Ротбард “Зуун хувийн алтан долларыг өмөөрөхүй” (“The Case for a 100 Percent Gold Dollar”) бүтээлдээ үүнийг тодорхой дурдсан байдаг: мөнгөний үүрэг бол тодорхой хэмжээгээр оршин байх бус, харин арилжааг хөнгөвчлөх явдал тул эдийн засгийн хүрээн дэх мөнгөний бодит тоо хэмжээ түүний хэвийн ажиллагаанд бараг хамаагүй. Хэрэв алтны нийт нөөц, жишээлбэл 10,000 тонноор үүрд хязгаарлагдсан байлаа гэхэд үйлдвэрлэлийн гарц өсөхийн хэрээр эдийн засгийн бүх үнийг нэг алтан унцын улам бүр бага бутархайгаар л илэрхийлэх болно. Математикийн хувьд үүнийг хязгааргүй хуваах боломжтой. Долларыг таслалын ард найман оронгийн нарийвчлалтайгаар хуваахад (Биткойн үүнийг хэдийнэ хэрэгжүүлсэн бөгөөд 0.00000001 BTC буюу сатоши гэх нэгжид хүрдэг) 21 сая зоосны хязгаарлагдмал нийлүүлэлтээс 2.1 квадриллион салангид нэгж бий болно. Хүн төрөлхтний түүхэнд ямар ч эдийн засаг үүнээс илүү нарийвчлалтай үнийн хуваарилалт(pricing granularity)  шаардаж байгаагүй

Засгийн газрууд танаас шууд татвар авалгүйгээр мөнгө зарцуулах боломж олгодог учраас л мөнгөний нийлүүлэлтийг тэлдэг бөгөөд ингэснээр таны хадгаламжийн худалдан авах чадвараас хумсалж шинэ мөнгө хамгийн түрүүнд хүлээн авсан этгээдүүд (ихэвчлэн банкнууд болон улс төрийн-холбоотой зээлдэгчид) рүү шилжүүлдэг. Шинэ доллар таны цалин болж хүрч ирэх үед үнэ хэдийнээ өсчихсөн байдаг. Та татвар төлсөн; харин төлсөн татварыг тань өөр хэн нэгний халаасанд орно.

Тогтмол нийлүүлэлттэй мөнгө энэ механизмыг устгадаг. Үйлдвэрлэгчид зээлийн таатай нөхцөл олж авахын тулд Холбооны Нөөцийн Санг лоббидохын оронд, таны төлсөн нэгж мөнгөн тэмдэгт тутамд илүү их үнэ цэнэ танд өгөх гэж өрсөлдөнө. Хөрөнгө байршуулалт явдал (capital allocation) хямд зээлийн бий болгосон гажуудсан дохионд бус харин сайн дурын арилжаагаар (voluntary exchange) илэрдэг бодит хүмүүсийн бодит сонголтод дахин тулгуурладаг болно. Эдийн засагт нэг улсын ДНБ-ээс эхлээд нэг аяга кофе хүртэлх бүх зүйлийг үнэлж болох, хангалттай жижиг нэгжид хуваагддаг шударга мөнгө (honest money) л хэрэгтэй.

Handre van Heerden

2026 оны 11-р сарын 23

Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/Handre/status/2124758624027246808

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *