Социалист дампуурал

Эхний таван жилийн төлөвлөгөөгөө эхлүүлэхээсээ ч өмнө социализм хэдийнээ бүтэлгүйтчихсэн байдаг!

Системийн бүтэц дотор нь бүтэлгүйтлийн үндэс салшгүй шингэсэн байдаг. Зах зээлийн үнэ сая сая шийдвэрийг нэгэн зэрэг илэрхийлдэг; төвийн төлөвлөгчид тэрхүү зохицуулалтыг хуулбарлаж чадахгүй. Хүснэгтийн програм байгаад ч, хиймэл оюун байгаад ч тэгж чадахгүй.

  1. Тооцооллын асуудал.

Үнэ сая сая шийдвэрийг нэг дор илэрхийлж байдаг: зэс хэр зэрэг ховор байна, тэр танд хэр яаралтай хэрэгтэй байна, түүний төлөө та юугаа золиослоход бэлэн байна вэ гэх мэт. Төвийн төлөвлөгчид үүнийг хуулбарлаж чадахгүй. Тэд таны чухалчилж үзэх байдал (preference)-ын талаар ямар ч мэдээлэл хүлээж авдаггүй, зөвхөн нэгтгэсэн статистик л хүлээн авдаг бөгөөд тэд иргүй алхаар мэсэл засал хийх гэж оролдож буй мэт хоцрогдсон, бүдүүлэг шийдвэр гаргадаг. Людвиг фон Мизэс үүнийг 1920 онд бичсэн “Социалист нөхөрлөл дэх эдийн засгийн тооцоолол” хэмээх нийтлэлдээ яг таг онож хэлсэн бөгөөд ЗХУ үүнийг эмпирик байдлаар нотлохдоо далан жил зарцуулсан юм.

  1. Санаачилга алга болдог.

Та өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг эзэмшиж чадахгүй бол юм тариалахаа зогсоодог. Зөвлөлтийн нэгдлийн аж ахуйнууд хувийн эдлэнгүүдийн нэг акр тутамд үйлдвэрлэж байсан зүйлийн өчүүхэн хэсгийг л үйлдвэрлэж байв; учир нь өөрийнхөө дөрөвний нэг га газар дээр ажиллаж байгаа хүнд үүр цайхад босох шалтгаан байсан. Нэгдлийн тариаланч хүнд зөвхөн тэнд байна гэж харагдах л шалтгаан байсан. Эдгээр сэдэл бол гарцаагүй эрс өөр ургац авахад хүргэх тэс ондоо зүйлс юм.

  1. Капиталын хэрэглээ.

Социалист засгийн газрууд өмнөх үр бүтээлтэй ажиллаж байсан үеийнхнийхээ хуримтлуулсан капиталыг үрж, дараа нь зээлж, дараа нь мөнгөн тэмдэгт хэвлэдэг. Венесуэлийн боливар 2012-оос 2022 оны хооронд үнэ цэнийнхээ 99.99 хувийг алдсан. Үйлдвэрлэл хэцүү байгаа учраас биш, харин үнийн хяналт нь үйлдвэрлэлийг ямар ч утгагүй болгодог учраас л дэлгүүрийн лангуу хоосордог.

  1. Мэдлэг бол орон нутгийн болон хувь хүний-шинжтэй зүйл.

Энэ мягмар гарагт Баркисимето дахь авто засварын газарт яг тодорхой хэмжээтэй зургаан ширхэг боолт хэрэгтэй байгааг Каракас эсвэл Москвагийн ямар ч хороо мэдэхгүй. Дэлгүүрийн эзэн л үүнийг мэднэ. Энэ шийдвэрийг төвлөрүүлчихвэл, хороо санамж бичиг боловсруулах хооронд тэр дэлгүүр ажилгүй сул зогсоно.

  1. Улстөрийн дээрэм.

Төрийн хяналтад байгаа ашиглах нөөц (resources) эдийн засгийн бүтээмж рүү биш, харин улстөрийн холбоо сүлбээтэй хүмүүс рүү урсдаг. Энэ бол хандлага биш, хууль. Социалист улс бүхэн номенклатур, намын элит, Улс төрийн товчоо бий болгодог бөгөөд иргэд нь талхны очерт зогсож байхад тэд зуслангийн байр эзэмших эрх эдэлдэг. Кубын Коммунист Намын удирдлагууд Хавана хотын жирийн оршин суугчдаас тэс өөр хоол иддэг. Үргэлж. Цаг үргэлж. Ийм л байдаг.

  1. Зугтаах боломж энэ туршилтыг устгадаг.

Социализм амьдралыг тэсвэрлэхийн аргагүй болгох үед авьяастай, алсын бодолтой, капитал эзэмшигч хүмүүс зүгээр л яваад өгдөг. Зүүн Герман үүнийг шийдвэрлэхийн тулд хана барьсан бөгөөд тэндхийн тогтолцооны сайн дурын сэтгэл татам байдлын талаар бүх худлыг энэ нь илчилдэг.

Социализм хүн хоорондоо үйлдлээ уялдуулж зохицуулах боломж олгодог үнэ, өмчлөл, орон нутгийн-шинжтэй мэдлэг, санаачилга зэрэг яг тэр механизмуудыг устгадаг. Эдгээрийг устгачихвал та зохион байгуулалтад оруулсан ядууралд шигдэж орох болно. Үргэлж. Хэзээд. Ийм л байдаг.

 

Handre van Heerden

2026-11-10 

Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2120050244901613719

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *