Карл Менгер (Carl Menger) үнийн онол (price theory)-ынхоо суурийг маш эрс шийдэмгий зүйлд үндэслэж боловсруулжээ: энэ бол үнэ цэнэ үйлдвэрийн цехэд биш харин хүний ухаанаас үүсэж гардаг гэсэн санаа юм. Вена дахь нэг аяга ус Сахарын цөл дэх нэг аяга уснаас бага үнэтэй байдаг. Учир нь ус гартаа барьж буй хүн тус бүр түүнийгээ [нөхцөл байдлаас хамаарч] өөр өөрөөр үнэлж үздэг. Субъектив-шинжтэй үнэ цэнийн онол (subjective value theory) хөдөлмөрийн өртөг (labor cost)-ийн тухай бүтэн зууны турш үргэлжилсэн худал домгийг няцааж, орвонгоор нь эргүүлсэн. Менгер үүнийг 1871 онд *Grundsätze der Volkswirtschaftslehre* (Эдийн засгийн зарчмууд) гэсэн номоороо хийсэн. Энэ логик хэлхээс уг номоос Мизэс, Хаек хүрээд, цаашлаад орчин үеийн баталгаажсан мөнгөний (sound money) сэргэн мандалт хүртэл огтхон ч тасарсангүй ээ.
Карл Маркс (Karl Marx) яг эсрэг зүгт гүйсэн. Тэрбээр үнэ цэнийн хөдөлмөрийн онолыг (labor theory of value) Рикардогоос өвлөн авч, түүнийгээ улам радикал болгож, бараа бүтээгдэхүүнд шингэсэн хөдөлмөрийн цагийг үнэ илэрхийлдэг гэсэн урьдач нөхцөлд үндэслэж улстөрийнхөө хөтөлбөрөө боловрсуулав. Энэхүү тогтолцоонд үнэ худал хэлдэггүй; харин капиталистууд л худал хэлдэг гэж үздэг. Энэхүү урьдач нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийдэл нь маш тодорхой: хөрөнгөтнийг устга, үйлдвэрлэлийг төвлөрүүл, ашиглах нөөцийг байршуулах явдлыг төр засагт даатга гэдэг.
Хорьдугаар зуун энэ хоёр туршилтыг хоёуланг нь нэгэн зэрэг явуулсан. Менгерийн оюуны залгамжлагчид Людвиг Эрхардын удирдлага дор Баруун Германы 1948 оны эдийн засгийн гайхамшгийг (economic miracle) бүтээж, арваннайман сарын дотор Нацистын үеийн хяналтыг чөлөөт үнээр сольж, үйлдвэрлэлийн гарцыг нэг жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлсэн. Марксыг дагагчид 1932-1933 оны хооронд Зөвлөлтөд хүн амыг өлсгөлөнд автуулсан бөгөөд энэ үеэр Сталины үр тариа нийгэмчлэх бодлогын уршгаар таван сая украинчууд амь үрэгдсэн юм.
Таныг нэг тогтолцоо нь чухалж үзэх явдал (preference) нь үнийг бий болгодог бие даасан оролцогч (sovereign agent) гэж үздэг. Харин таныг нөгөөд нь гарц, бүтээмж нь буутай хүмүүсээр удирдуулсан хамтын нийгэмлэгт харьяалагддаг хөдөлмөрийн нэгж (unit of labor) л гэж үздэг.
Нэг нь хөгжил цэцэглэлт рүү хөтөлдөг бол нөгөөх нь ядуурал, сүйрэл, үхэл рүү чирдэг.
Handre van Heerden
2026-11-16
Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2122241511211532295