1910 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө хуурамч нэр зүүсэн долоон эр Нью-Жерсигээс хувийн галт тэрэгний тусгай вагонд суусан бөгөөд Жоржиа муж улсын Жекилл аралд хүрэнгүүтээ нэг хуулийн төслийг хэдийнээ боловсруулж эхэлсэн: энэ хууль өөрсдөө л хяналтад байх ёстой тэр банкнуудын гарт Америкийн мөнгийг атгуулах зорилготой байв.
Энэхүү аяллыг Нелсон Олдрич (Nelson Aldrich) зохион байгуулжээ. Тэрбээр Род-Айленд мужийн сенатч, Бага Жон Д. Рокфеллер (John D. Rockefeller Jr.)-ийн хадам эцэг төдийгүй Үндэсний мөнгөний комисс (National Monetary Commission)-ын дарга байв. Тэрбээр “Кун, Лоеб ба Компани” (Kuhn, Loeb and Company)-ийн Пол Варбург (Paul Warburg), Үндэсний Сити Банк (National City Bank)-ны Франк Вандерлип (Frank Vanderlip ), “Ж.П. Морган ба Компани” (J.P. Morgan and Company)-ийн Хенри Дэвисон (Henry Davison) болон тэдний төлөөлж буй байгууллагуудын хөрөнгийг нийлүүлбэл дэлхийн нийт хөрөнгө оруулах боломжтой баялгийн дөрвний нэгийг атгаж байсан өөр хэдэн эрийг дагуулж явсан юм. Тэд энэ тухай хэнд ч ам нээсэнгүй. Арал дээр тэд бие биеэ зөвхөн нэрээр нь л дуудаж байв. Жекилл арлын клубт ажилладаг үйлчлэгчдийг тэднийг хөл тавихаас урьтаж өөр хүмүүсээр бүрэн сольсон байлаа.
Олон жилийн хойно энэхүү аяллын нууц задрах үест, тэдгээр эрс олон нийтийн сайн сайхны тулд доголдсон банкны тогтолцоог шинэчлэн засахаар цугларсан байсан хэмээн өнгөлөн далдалсан түүх зохиов. (Өөрсдөө асуудалтай байсан) тэд тун өгөөмөр зан гаргажээ.
Тэд Засгийн газрын нэр зүүсэн картель байгуулсан хэрэг. Холбооны Нөөц (Federal Reserve)-ийн Сан эцсийн шатны зээлдүүлэгч (lender of last resort)-ийн үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ нь таны төлсөн татварын доллар болон инфляцад идэгдсэн мөнгө тань хамгийн том банкнуудын гаргасан хамгийн эрсдэлтэй шийдвэрүүдийн хохирлыг төлж барагдуулах даатгалын баталгаа болно гэсэн үг. Морган болон Рокфеллерийн байгууллагуудтай өрсөлддөг жижиг банкнуудад нөөцийн зайлшгүй байлгах шаардлага тавьсан бөгөөд үүнийг санхүүгийн энэ аварга компаниудын өмнөөс Вашингтон тэр жижиг банкуудад хүчээр албадан хэрэгжүүлдэг болсон. Та бидний арван жил тутамд туулж давдаг эдийн засгийн огцом өсөлт, уналтын мөчлөгийг бий болгодог зээлийн тэлэлт энэ цагаас хойш зах зээлийн дэг журамд захирагддаггүй, төвлөрсөн механизмаар дамжин явагдах болсон.
Америкт Европ маягийн төв банк байгуулахын төлөө олон жилийг лоббидож өнгөрүүлсэн Варбург түүний үндсэн бүтцийг ноороглосон. Олдрич түүнийг нь Конгресст өргөн барив. 1913 оны 12 дугаар сарын 23-нд Конгрессын олон гишүүд Зул сарын баярын амралтаараа Вашингтоныг хэдийнээ орхин одсон хойно, Конгресс үүнийг Холбооны Нөөцийн тухай хууль болгон баталсан юм.
Энэхүү башир арга үг хэллэгээр наадах суут ухааны хүчээр хэрэгжсэн. Тэд үүнийг “нөөцийн тогтолцоо” (reserve system) хэмээн нэрлэсэн нь хянамгай, найдвартай байдлыг илтгэнэ. Тэд үүнийг “холбооны” гэж нэрлэсэн нь олон нийтийн өмч гэдгийг илэрхийлж байлаа. Ийнхүү хувийн банкны картель мөнгө үйлдвэрлэх хууль ёсны эрх мэдэл гартаа оруулав. Түүнээс хойш та энэ бүтцийн зардлыг төлсөөр ирлээ.
Handre van Heerden
2026-10-25
Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2114233588086390938