“Капитализм” гэдэг үгийг түүнийг дэмжигчид нь зохиогоогүй. Маркс 1860-аад онд үүнийг доромжлолын үг болгон түгээн дэлгэрүүлсэн бөгөөд энэ нь сайн дурын арилжааг өмчлөгч ангийн бусад бүх хүний эсрэг хийсэн хуйвалдаан мэт сонсогдуулах зорилготой шошго байв. Та өөрөө ч анзааралгүйгээр энэ хандлагыг өвлөн авсан бөгөөд өнөөдөр гарал үүслийг нь бодохгүйгээр энэ үгийг хэрэглэдэг ихэнх эдийн засагчид ч мөн адил ингэж ханддаг.
Марксаас өмнө бидний одоо капитализм гэж нэрлэдэг тэр зүйлд нэгдсэн нэр байсангүй, учир нь түүнд ямар нэгэн онцгой хамгаалалт хэрэггүй байв. Энэ нь ердөө л худалдаа, наймаа, үйлдвэрлэл буюу хүмүүс хамтын ажиллагаа, арилжаагаар дамжуулан ашиг сонирхлоо хөөцөлддөг жирийн л үйл ажиллагаа байлаа. Адам Смит 1776 онд капитализмын тухай биш, харин “жам ёсны эрх чөлөөний тогтолцоо”-ны тухай бичсэн. Түүнээс нэг жилийн өмнө Францад Тюрго зах зээлийг хувь хүний өмчийн эрхийн аяндаа бий болсон үр дүн хэмээн тодорхойлжээ. Няцаах шаардлагатай зохион байгуулалттай үзэл суртлын дайралт ямар ч хүн эхлүүлээгүй байсан тул тэдний хэнд нь ч энэ тогтолцоогоо брэнд болгон нэрлэх шаардлага гарсангүй.
Маркс энэ нэр үг дотор ёс суртахууны буруутгал зэмлэл багтаажээ. Нэгэнт та “капитализм” гэдэг үгийг хүлээн зөвшөөрсөн бол, ашгийн төлөөхь сэдэл, хувийн өмч, сайн дурын гэрээ зэрэг нь бие даасан үзэл суртлын “изм”-ийг үүсгэдэг, тэр тогтолцоо нь зориуд зохиосон эзэнтэй, ашиг хүртэгчид гэж тусдаа хүмүүс бий гэдгийг далд байдлаар хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Энэ ертөнцөд төр нь капитализмын хэтэрсэн үйлдэл алдааг засах төвийг сахисан залруулагчийн дүрээр гарч ирдэг. Энэ хандлага буруу. Төр бол шүүгч биш. Төр бол албадлагын татвар болон хуульзүйн дагуухь хүчирхийллийн монополь эрхээрээ дамжуулан өөрийгөө тэжээдэг байгууллага. Түүний хэрэгжүүлж буй хөндлөнгийн оролцоо бүр үйлдвэрлэгчдээс улстөрийн ашиг хүртэгчид рүү баялаг шилжүүлнэ. Тэрхүү баялаг шилжүүлэх явц бол зах зээл шийддэг анхдагч асуудал юм.
Лүдвиг фон Мизэсээс эхлээд Хенри Хазлитт хүртэлх чөлөөт зах зээлийн сэтгэгчид дайсны сонгосон талбарт олон арван жилийн турш тулалдсан. Мизэс “зах зээлийн эдийн засаг” гэдэг үгийг илүүд үздэг байсан нь энэ үг эрх мэдлийн бүтэц гэхээсээ илүүтэйгээр үйл явцыг дүрсэлдэг байсантай холбоотой. Хазлитт энэ сэдвээс үзэл суртлыг хуулан авахын тулд энгийн батлах өгүүлбэрээр бичдэг байв. “Капитализм” гэдэг үг нь зориудаар зохион байгуулсан институцийн загвар байхгүй бол сайн дурын арилжаа нь мөлжлөг бий болгодог гэсэн төсөөлөл хулгайгаар оруулж ирсэн. Бид энэ үгийг бодлогогүйгээр хэрэглэх бүртээ тэрхүү таамаглалыг дуугүйхэн хүлээн зөвшөөрч байдаг.
Энэ үг маргаан эхлэхээс ч өмнө эсрэг гаргалгаа нотолгоо өөртөө агуулж байдаг. Социалистууд үүнийг аль 1867 онд л ойлгочихсон байв. Харин түүнийг шүүмжлэгчдийн ихэнх нь одоо хүртэл үүнийг гүйцэд ойлгоогүй л байна.
Handre van Heerden
2026-08-18
Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/Handre/status/2089619556272677056