Төрд баялаг төвлөрүүлж хулгайгаа хийдэг

Социализм эрх мэдэл төвлөрүүлдэг, харин төвлөрсөн эрх мэдэл баялаг төвлөрүүлдэг. Уго Чавес империалист олигархиудын талаар хорин жилийн турш хашхичиж өнгөрөөсөн ч, түүний өөрийнх нь охид Рокфеллерийг ч ичээхээр тийм их хэмжээний хөрөнгийг хуримтлуулсан байна.

Мария Габриэла Чавесын хөрөнгө 4.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь түүнийг Венесуэлийн хамгийн баян хүн болгож, бусдаас хол тасархай тэргүүлэхэд хүргэжээ. Түүний эцэг 2002-оос 2012 оны хооронд 1,200 гаруй хувийн компанийг төрийн өмчид шилжүүлж нийгэмчилсэн (төрийн өмч болгосон) байдаг.

Үүний механизм маш энгийн: Төр үйлдвэрлэл, хуваарилалт, мөнгөн тэмдэгт болон шүүхийг хянаж байх үед улстөрийн хувьд ойр дотно байх нь цорын ганц өгөөжтэй хөрөнгө оруулалт болдог. Та бизнес босгох хэрэггүй; харин сайдыг л өөртөө татах хэрэгтэй. Чавесын ойрын хүрээллийнхэн валютын хяналт, хөнгөлөлттэй ханш, улсын гэрээ зэргийг хэрэгсэл болгон ашиглаж, социализмаар дамжуулан хулгай хийсэн.

Энэ хооронд Венесуэлийн ядуурлын түвшин 2024 онд 80 хувийг давжээ. Нялхсын эндэгдэл өссөн. Боливар бүрмөсөн унаж, венесуэлчүүд наад захын тооцоогоо алдахгүйн тулд гүйлгээгээ доллароор хийж эхэлсэн.

Лүдвиг фон Мизэс 1920 онд сайн дурын арилжаагаар бий болдог үнэгүйгээр социалист төлөвлөгчид нөөцийг оновчтойгоор хуваарилж чадахгүй гэдгийг математикийн хувьд баталсан. Үнэ байхгүй бол дохио үгүй. Дохио үгүй бол зах зээлийн зохицуулалт үгүй болно. Нэмэх үйлдэл хийхэд хариу нь гардаг шиг хомсдол үүнээс гарцаагүй нүүрлэнэ.

Энэ бүхэн Венесуэл дэлхийн хамгийн том батлагдсан газрын тосны нөөцөн дээр сууж байхад тохиолдож байгаа юм. Тэндхийн ядуурал бол бүхэлдээ зохиомлоор бий болсон зүйл. Чавесын гэр бүл зохих шим тэжээлтэй зүйл худалдаж авч чадахгүй байгаа хүмүүсээс сорж авсан баялгаараа Каракас болон Майамид тансаг амьдарч байна. Баячуудыг барьж иднэ гэж амласан энэ үзэл суртал  ард түмэн нь амьтны хүрээлэнгийн амьтдыг барьж иддэг болж төгссөн юм.

 

Handre van Heerden

2026-10-07

Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/Handre/status/2107756817929355388 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *