Куба элсэн чихрээ картаар олгодог

Куба улс элсэн чихрээ нормоор олгож байна. Нэгэн цагт дэлхийн элсэн чихрийн экспортын гуравны нэгийг нийлүүлдэг байсан тус арал одоо иргэддээ сард нэг хүнд 2.5 кг оногдоно гэж мэдэгддэг болсон бөгөөд энэ нь ч гэсэн нийлүүлэлт ирсэн үед л өгдөг хэмжээ юм. Ихэнхдээ элсэн чихэр огт ирдэггүй .

Төрийн өмчид шилжүүлсэн явдал (нийгэмчилсэн нь) энэ хомсдолыг бий болгосон. Фидель Кастро 1960 оноос элсэн чихрийн салбарыг төрийн өмчид шилжүүлж эхэлсэн бөгөөд хувийн эзэмшлийн үйлдвэр, тариалангийн талбайнуудыг хураан авч, үр дүн нь өөрсдөд нь огт хамаагүй (хувийн ашиг сонирхолгүй) төрийн захиргааны ажилтнуудад удирдлагыг нь шилжүүлжээ. 1990-ээд он гэхэд үйлдвэрлэл жилд 8 сая метр тонноос 4 сая хүрэхгүй болтлоо унасан байв. 2023 он гэхэд Куба ердөө 350,000 орчим тонн элсэн чихэр үйлдвэрлэжээ. Газар нутаг өөрчлөгдөөгүй, уур амьсгал өөрчлөгдөөгүй, харин санаачилга гаргах бүтэц (урамшууллын тогтолцоо) л өөрчлөгдсөн.

1958 онд хувийн үйлдвэрийн эзэн дэлхийн элсэн чихрийн үнийг ажиглаж, тоног төхөөрөмждөө засвар үйлчилгээ хийж, чадварлаг ажилчдаа авч үлдэхийн тулд өрсөлдөхүйц цалин хөлс олгож, үүнийхээ дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлж эсвэл хумьдаг байв. Тэр эзнийг зайлуулж, оронд нь үйлдвэрлэлийн гарцаас үл хамааран цалингаа авдаг яамны хүнд сурталтнаар солих үед мэдээллийн хэлхээ тасардаг. Ургац алдлаа гээд хэн ч мөнгө алдахгүй. Ургац арвин байлаа гээд хэн ч ашиг хүртэхгүй.

Капитал илүү сайн бодлого гарч ирэхийг хүлээгээд суудаггүй. Усжуулалтын дэд бүтэц, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цөлөгдсөн тариаланч гэр бүлүүдийн эзэмшиж байсан агрономийн мэдлэг зэрэг нь бүгд хэдэн арван жилийн өмнө Флорида, Испани руу таран одсон. Одоо үүнийг сэргээн босгоход анхнаас нь хэвээр хадгалж үлдэх байснаас хэд дахин их зардал шаардагдана.

Социалистууд үүний буруутнаар АНУ-ын хориг арга хэмжээг нэрлэдэг. Куба улс олон арван оронтой элсэн чихрийн худалдаа хийдэг. Хориг арга хэмжээ нь Америкийн худалдан авалтыг л хориглодог болохоос Кубын үйлдвэрлэлийг хориглодоггүй. Дэлхийн хамгийн үржил шимтэй чихрийн нишингийн талбайд ургац хураалтаа зохион байгуулж чадахгүй байгаа төрд худалдааны түншүүд биш, харин өмчийн эрх дутагдаж байна.

 

Handre van Heerden

2026-10-06

Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2107387336778555607 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *