Найк (Nike)-ийн сургамж: вөүкизм сурталчилаад зах зээлээ алдав

Найкийн (Nike) удирдлага ямар нэгэн зүйлд итгэсэн ч харин түүнээс болж хувьцаа эзэмшигчид нь бүхнээ алдав.

2021 оны сүүлээр хувьцаа нь 170 доллароос дээш үнээр арилжаалагдаж байв. 2026 оны 10-р сар гэхэд 36 доллароос доош орж унажээ. Өрсөлдөөнт орчинд үйл ажиллагаа явуулж буй компани вөүк (woke), зүүний үзэл суртлыг хэрэгжүүлэх үед хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнэ ийнхүү үгүй болдог байна.

2018 онд Найк компани спортын өндөр амжилтад бус харин нийгмийн гомдол бухимдал дээр суурилсан олон сая долларын сурталчилгааны аяныг Колин Каеперникийн гарт атгуулав. Маркетингийн баг үүнээс үүдсэн эсэргүүцлийг тэд “зарчимтай байр сууриа илэрхийлсний” баталгаа хэмээн тэмдэглэж хөөрцгөөж байв. Хэрэглэгчид үүний хариуд гэрийнхээ гадаа пүүзээ шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнээс өөр зүйл далд болж байлаа. Хэрэглэгчид нь дуугүйхэн New Balance, Hoka, On Running зэргийг худалдан авч хариу барьснаар, энэ сурталчилгааны аяныг түүхэн дэх хамгийн хохиролтой аян болгон хувиргасан юм.

Брэнд бол өөрийн гэсэн онцлог, танигдах шинж (identity) зардаг. Найкийн танигдах шинж нь “хүний дээд зэргийн ур чадвар” байснаа “улстөрийн прогрессив санаа” түгээх рүү шилжсэн. Энэ нь хамгийн их пүүз худалдаж авдаг дундаж Америк хэрэглэгчдийг өөрөөсөө түлхэн холдуулсан. Найкийн үндсэн хэрэглэгч нь жилд 50,000-аас 80,000 долларын орлоготой, амралтын өдрүүдээр өсвөрийн спортын дасгалжуулагч хийдэг хүмүүс бөгөөд тэд гүйлтийн пүүзтэйгээ хамт хэн нэгний номлол сонсохыг хүсдэггүй.

Энэ хооронд Найк бодит бүтээгдэхүүнийхээ шугам (pipeline)-аа сулруулж ганхуулсан. Харилцаа холбооны төсөв нь соёлын хамаарал, чиг хандлагыг хөөцөлдөж байх зуур инновацийн зарцуулалт нь зогсонги байдалд оржээ. Өрсөлдөгчид нь энэхүү гүйцэтгэлийн орон зайг маш түрэмгийгээр нөхсөн. Брүүкс (Brooks) өссөн. Хока (Hoka) мэргэжлийн гүйлтийн зах зээлийг эзлэн авсан. 2010 онд Швейцарьт байгуулагдсан On Running компани ур чадварыг сурталчилж пүүзээ борлуулснаар 2024 он гэхэд 2.6 тэрбум долларын орлоготой бизнес босгож чадсан.

Чөлөөт зах зээлийн эдийн засагчид ийм үр дүнг бүрэн урьдчилан таамаглах боломжтой байсан гэж танд хэлэх болно. Ашгийн дохио нь нөөц баялгийг хэрэглэгчдийн хүсэл сонирхол руу чиглүүлэн зохицуулдаг. Тэдгээр дохиог хангалттай удаан үл тоомсорловол капитал хэрэгчлэгчдээ жинхэнээсээ сонсдог өрсөлдөгчид рүү нь нүүдэг. Хэрэглэгчид өөр хэн нэгнийг илүүд үзэхээр шийдсэн л бол засгийн газрын авран хамгаалах ямар ч багц (bailout) тухайн брэндийг сэргээж чадахгүй.

Найкийн өөрийнх нь удирдлагууд дотоод улстөрийн соёлоо урамшуулахын зэрэгцээ мөнгө төлдөг хэрэглэгчдээ хөндийрүүлэх зориудын сонголтуудыг хийсэн. Зах зээл зүгээр л хэрэглэгчдийнх нь гаргасан шүүхийн шийдвэрийг бүртгэж авч буй энэ юм.

Та Найкийн пүүз, хувцсыг худалдаж авсаар байна уу, эсвэл өөр брэнд сонгосон уу?

Handre van Heerden

2026-10-01

Эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2105656228298793435

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *