Лүдвиг фон Мизэс Германы маркийг сүйрүүлж, Европын бүхэл бүтэн үеийнхний хадгаламжийг устгасан гиперинфляциас арван нэгэн жилийн өмнө буюу 1912 онд “Мөнгө ба зээлийн онол” номоо хэвлүүлжээ. Тэрбээр 31 настай байв. Европын засгийн газрууд төв банк болон цаасан мөнгөтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож эхлэхийг харж байхдаа тэрбээр Венийн Худалдааны Танхимд эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа үүнийг бичжээ.
Номын гол нотолгоо тун энгийн: Банкуудын зээлийн тэлэлт бодит баялаг бүтээдэггүй; энэ нь энтрепренёрууд буюу ажил хэрэгч хүмүүст хуурамч үнийн дохио илгээх замаар үйлдвэрлэлийн бүтцийг гажуудуулдаг. Зохиомлоор хямдруулсан хүүгийн түвшин тооцоог ашигтай мэт харагдуулдаг учраас л бизнесүүд тэдгээр төсөлд хөрөнгө оруулдаг. Хүүгийн түвшин хэвийн болох үед тэдгээр хөрөнгө оруулалт нуран унадаг. Мизэс үүнийг эдийн засгийн мөчлөг гэж нэрлэсэн бөгөөд түүний гарал үүслийг төв банкны манипуляцтай шууд холбон мөшгөж тайлбарласан байдаг. Таны амьдралынхаа туршид туулж өнгөрүүлсэн эдийн засгийн хямрал бүр яг энэ хэв маягийг дагадаг.
Өсөлт/уналтын мөчлөгт төв банкууд, тухайлбал Холбооны Нөөцийн Сан, Европын Төв Банк, Английн Банк буруутай. Эдгээр байгууллагууд ямар ч хадгаламж эзэмшигчийн сайн дураараа бүтээгээгүй зээлийг эдийн засагт шахаж оруулдаг бөгөөд үүнийгээ засгийн газрын зарцуулалтыг санхүүжүүлэх, мөн улс төрийн холбоо сүлбээтэй банкуудыг өөрсдийнх нь алдаатай бооцооны үр дагавраас хамгаалахын тулд хийдэг байна.
Эйнштейн 1905 онд харьцангуйн тусгай онолоо нийтлүүлсэн. Мизэс долоон жилийн дараа “Мөнгө ба зээлийн онол”-оо хэвлүүлсэн. Энэ хоёр хүн хоёулаа эргэн тойрон дахь хэнд ч үл харагдах механизмыг олж таньсан бөгөөд үе тэнгийнхэн нь ихэвчлэн үл тоомсорлож байсан анхдагч зарчмуудаас урьдчилан таамаглах тогтолцоог босгож чадсан юм.
Холбооны Нөөцийн Сан тайлан тэнцэл 2008 онд ойролцоогоор 900 тэрбум доллартай байснаа 2026 он гэхэд 7 их наяд гаруй доллар болж тэлсэн байна. Мизэс өвчтөнийг бүр өвдөхөөс нь ч өмнө задлан шинжилгээнийх нь дүгнэлтийг бичсэн байв. Уг ном хэвлэгдээд 100 гаруй жил болж байгаа ч хөндлөнгөөс оролцохыг дэмжигчид (interventionists) түүнийг үл тоомсорлосоор байна.
Handre van Heerden
2026-09-27
Эх сурвалжийн линк: https://x.com/Handre/status/2104205920360382484