Хүүгийн түвшин бол үнэ юм. Харин засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй зөнгөөр нь орхих үед энэ үнэ үнэнийг өгүүлдэг.
Хүүгийн түвшин хадгаламж эзэмшигчид болон зээлдэгчдийн шийдвэрийг цаг хугацааны урсгалд уялдуулан зохицуулдаг. Өрхүүд хуримтлал үүсгэх үедээ зах зээл рүү санхүүжилт санал болгодог. Бизнес эрхлэгчид болон энтрепренёрууд тэрхүү санхүүжилтийн төлөө өрсөлддөг бөгөөд зах зээлийг тэнцвэржүүлдэг (clear the market) хүүгийн хэмжээ цаг хугацааг үзэх байдлын бодит хэмжээг (time preferences) буюу жирийн хүмүүс маргааш илүү их өгөөж хүртэхийн тулд өнөөдрийн хэрэглээгээ хойшлуулах гэсэн тэдний чин хүсэл зоригийг илэрхийлнэ.
Хүүгийн түвшин угтаа бол өнөөгийн бараа бүтээгдэхүүнд өгч буй үнэ цэнийг ирээдүйн бараа бүтээгдэхүүний үнэ цэнэтэй харьцуулсан харьцаа юм. Хүүгийн байгалийн өндөр түвшин хүмүүс яг одоо хэрэглэж үрэхийг илүүд үзэж байгааг илтгэдэг бол; харин нам түвшин нь хүмүүс тэвчээртэй байдал болон капиталын хуримтлал бий болж буйг илтгэдэг. Энтрепренёрууд буюу ажил хэрэгч хүмүүс энэхүү дохиог уншиж, түүнд тохируулан хөрөнгө оруулалтынхаа хугацаа, хэтийн төлөвлөгөөг (investment horizon) тооцоолон гаргадаг. Мужаан хүн олон жилийн турш олох орлогодоо үндэслэн мод хөрөөдөх машин худалдаж авах эсэхээ шийддэг; түүний энэ тооцоолол хүүгийн түвшин боломжит хуримтлалыг үнэн зөв илэрхийлж чадаж байгаа эсэхээс бүрэн хамаарна.
Төв банкууд яг энэхүү дохиог гажуудуулах ажилд хэдэн арван жилийг зарцуулсаар ирсэн. Холбооны Нөөцийн Сан 2008-2015 оны хооронд, мөн 2020-2022 оныг дуустал холбооны сангийн хүүгийн түвшнийг тэгийг заах хүртэл доогуур барьсан нь бодит хуримтлалыг бий болгоогүй. Тэд ердөө л хуримтлал байгаа мэт хуурмаг дүр зураг бий болгосон. Ажил хэрэгч хүмүүс яг л ард нь хүмүүсийн тэвчээртэй байдалд суурилсан капитал байгаа мэтээр зээл авч, бүтээн байгуулалт хийв. Гэвч бодит байдал дээр тийм зүйл байгаагүй. Үүний зайлшгүй үр дагавар бол буруу хөрөнгө оруулалт (malinvestment) юм: өөрөөр хэлбэл, зөвхөн зохиомлоор хямдруулсан хүүгийн нөхцөлд л ашигтай мэт харагдах, эцсийн дүндээ бодит байдалтай нүүр тулаад дампуурах төслүүд рүү нөөц баялаг цутган орсон хэрэг.
Та үүний төлөөсийг хоёр дахин төлдөг. Эхлээд зээлийн тэлэлтээс үүдэлтэй инфляциар дамжуулан худалдан авах чадвараа үнэгүйдүүлж төлдөг. Дараа нь, тэрхүү сүйрлийн хог хаягдлыг цэвэрлэх эдийн засгийн хямралаар (recession) дамжуулан ажлын байр, хадгаламж, олон жилийн шударга өсөлтийнхөө үр шимээр төлдөг.
Зээлдэх боломжтой сангийн загвар (loanable funds framework) хэрэв түүнийг зөвөөр ойлгож харвал, энэ нь төв банкуудын байнга шахуу өдүүлдэг тэрхүү хохирол учруулах газрын зураг юм.
Handre van Heerden
2026-09-22
source link: https://x.com/handre/status/2097668091115380989