Үнийн хяналт нь нийлүүлэлтийг устгадаг. Наймдугаар сард нь “Хойд урсгал” (Nord Stream)-ын хорлон сүйтгэх ажиллагааны улмаас спот үнэ мегаватт-цаг тутамд 700 еврогоос давсны дараа Брюссель цахилгаан болон хийн бөөний үнийн дээд хязгаарыг тогтоож Европын Холбоо үүнийг 2022 онд дахин баталсан.
Герман, Франц, Испани даяарх эрчим хүч үйлдвэрлэгчид үнийн дээд хязгаараар тэдний ахиу зардлаас (marginal cost) доогуур үнийг нь тогтоох үед аливаа ухаалаг үйлдвэрлэгчийн хийдэг л зүйлийг хийсэн: тэд гарцаа бууруулж эсвэл зах зээлээс нийлүүлэлтээ бүрмөсөн татсан. Францын цөмийн станцууд нийлүүлэлтээ хязгаарлав. Испанийн хийн цахилгаан станцууд хүчин чадлаасаа доогуур ажиллаж эхэлсэн. Брюсселээс баталгаатай болгох гэж хүссэн өнөөх хийн нийлүүлэлт нь үргээд алга болов.
Европчууд та нар үүний төлбөрийг хоёр дахин төлсөн. Таны цахилгааны төлбөрт өрөөр санхүүжүүлсэн засгийн газрын онцгой байдлын татаас шингэсэн бол харин таны ажил олгогч 2022-23 оны өвлийн турш үйлдвэрлэлийн хуваарийг хорогдуулж танасан аж үйлдвэрийн нормчлолын зардлыг үүрч гарсан. BASF компани Людвигсхафен дахь аммиакийн гарцаа хумив. Германы ган үйлдвэрлэгчид хайлуулах зуухнуудаа бууруулсан хүчин чадлаар ажиллуулав. Энэ нь зөвхөн хүснэгтэн дэх тоо биш, харин бодит эдийн засгийн гарцыг устгасан юм.
Механизм нь үргэлж ижил байдаг. Үнэ ямар ч хороонд байдаггүй мэдээллийг зохицуулдаг. Үнийн огцом өсөлт жинхэнэ хомсдол үүссэнийг дохиолон мэдэгдэх үед үйлдвэрлэгчид хөрөнгө оруулж, хэрэглэгчид хэмнэлт хийж, улмаар хомсдол арилдаг. Харин үнэд дээд хязгаар тогтоох нь зах зээл дэх бүх оролцогчдын нүдийг нэгэн зэрэг харалган болгодог бөгөөд эдийн засагт хомсдол хамгийн их хор хөнөөл учруулах тэр л үед түүнийг улам баталгаатай гүнзгийрүүлдэг.
Захиргааны аргаар эрчим хүчийг нормчилон хуваарилдаг улс төрчид бодит дохионд хариу үйлдэл үзүүлдэг үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдээс хавьгүй дээр гэж Брюссель үзсэн. Германы аж үйлдвэрийн гарц 2022 оны 4-р улиралд 0.4 хувиар агшсан. Үнийн хязгаарлалт зах зээлийг саажуулсан. Хямралыг “шийдвэрлэх” гэсэн засгийн газрын хөндлөнгийн оролцоо үргэлж харуулдгийн адилаар түүний шийдвэр хямралаасаа илүү их хор хөнөөл энд учруулсан нь үнэхээр тохуутай хэрэг.
Handre van Heerden
2026-09-21
source link: https://x.com/Handre/status/2101942254348669066