Бусдын хөгжил цэцэглэлтийг улс төрийн зовлон гэж Ром үзэхээс ч өмнө Карфаген (Carthage) Газар Дундын тэнгисийн хамгийн боловсронгуй хувийн худалдааны сүлжээ байгуулчихсан байв. МЭӨ 300 он гэхэд Карфагений худалдаачид Корнуоллоос (Cornwall) Левант (Levant) хүртэл худалдаа арилжаа хийж, худалдааны аянуудыг хувийн банкны байгууллагуудаар санхүүжүүлэн, орчин үеийн хувьцаат компанийн бүтцийг санагдуулам түншлэлээр дамжуулан эрсдэлээ удирдаж, үнийг сенатын тогтоолоор бус харин эрэлт, нийлүүлэлтийн бодит дохионд үндэслэн тогтоодог байсан.
Иргэншлийн хэмжээнд хүрсэн сайн дурын солилцоо хийж байжээ.
Иберийн хойг дахь Баркидын (Barcid) гэр бүлүүд арилжаа худалдаанаас эд баялаг олдог байсан бөгөөд түүнийг нь Карфагений худалдаачдын анги эрэл хайгуул хийх, дэд бүтцээ сайжруулах, худалдааны шинэ зам гаргахад дахин хөрөнгө оруулж байв. МЭӨ 500 оны орчимд Далайчин Ханногийн (Hanno the Navigator) Баруун Африкийн эрэг дагуу хийсэн аяллаа хийхдээ Ромын хүнд сурталтнаас зөвшөөрөл аваагүй. Хувийн капиталаар санхүүжсэн, өөрийн сониуч зан нь тухайн үед мэдэгдэж байсан ертөнцийг тэлсэн юм.
Ром өөрөөр ажиллаж байлаа. Ромын төр газар нутгаа тэлэхдээ үүнийгээ татвар, боолын хөдөлмөр, эзлэн түрэмгийллээр санхүүжүүлж, улмаар эзлэгдсэн зах зээлд нэвтрэх монопол эрхийг ‘публикани’ (publicani) системээр дамжуулан, ивээлдээ багтсан эрх ямбатай иргэддээ олгодог байв. Ромын худалдаачид Карфагений худалдаачидтай өрсөлдөхдөө ардаа армийн хүч дагуулан өрсөлддөг байсан. Ахмад Като (Cato the Elder) МЭӨ 153 онд Карфагенд зочилж, үржил шимт хөдөө аж ахуйн эдлэн газрууд, хөл хөдөлгөөн ихтэй боомтын худалдааг ажиглаад, үүний эсрэг авах зөв хариу арга хэмжээ бол эдгээрийг бүрмөсөн устгах явдал юм гэж дүгнэжээ. “Delenda est Carthago” (Карфагенийг устгах ёстой). Сенат үүнийг нь МЭӨ 146 онд биелүүлэв.
Зардлаа эзлэгдсэн ард түмэнд үүрүүлдэг Ромын загвар нь Карфагений арилжааны загварыг цэргийн хүчээр түрэмгийлж давсан учраас Карфаген мөхсөн юм. Хөгжингүй, бүтээмж сайтай нийгмүүд ийм зүйлтэй байнга нүүр тулдаг: таны хөрш шударга худалдаа хийхээс зохион байгуулалттай хүчирхийлэл нь илүү хямд хялбар гэж шийдсэн тэр мөчид таны орлого зарлагын д-эвтэр таны хувь заяаг тодорхойлохоо болино. Ром тэдний номын санг шатааж, тариалангийн талбайд нь давс цацсан билээ.
Handre van Heerden
2026-09-08