“Мартаж болохгүй, давтах учиргүй түүх” бол Монголын 20-р зууны түүх, ялангуяа улс төрийн хэлмэгдүүлэлт болон эмгэнэлт үйл явдлуудын үнэнийг олон түмэндээ бодитоор хүргэх зорилготой түүхийн цуврал нэвтрүүлэг юм. Энэхүү нэвтрүүлэгт түүхч О.Батсайхан, З.Лонжид, С. Баатар зэрэг судлаачид, мөн тэр хар бараан үйл явдлын золиос болсон дурсамжаа ярьсан хүмүүс оролцдог бөгөөд санаачлагч нь чөлөөт уран бүтээлч Д. Сосорбарам билээ.