Хамгийн анхны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг: Урын 3-р гүрэн

Төвлөрсөн төлөвлөлт сүйрснийг МЭӨ 2004 оны орчимд болсон гэж түүхэнд анх удаа тэмдэглэж үлдээсэн бөгөөд бидэнд энэ тухай шавар самбар дээрх баримт хадгалагдан үлджээ. Урын гуравдугаар гүрэн (Ur III) өмнөд Месопотамийг бүхэлд нь нэгэн аварга том төрийн өрх гэр мэт удирдаж байв: сүм хийд болон ордон тариалангийн ихэнх газрыг эзэмшиж, хүнд сурталтнууд буюу захиргаадагчид хүмүүст хийх ажлы нь оноон хуваарилж, ажилчид цалингийн орнод цалингийн оронд сар бүр арвайн хувь (še-ba) авдаг байжээ. Хүний хөдөлмөрийг үнэлдэггүй байв. Үйлдвэрлэлийн хэрэгслийг хэн ч хувиараа өмчилдөггүй байв. Гагцхүү хонь, сав тариа, ажлын баг бүрийг, тэр байтугай өвчтэй байсан өдрүүдийг хүртэл бүртгэдэг хэдэн арван мянган шаантаг бичигт шавар самбар бүхий аварга том “хүснэгтийн иргэншил” л байсан.

Бичээч нар бүх зүйлийг тоолдог байсан ч юу ч ухаараагүй, мэддэггүй байв. Бараа материалын бүртгэл бол эдийн засгийн тухай мэдлэг биш. Хувь хүртээх хуваарь хөдөлмөр, газар, эсвэл мал сүрэгтэй харьцуулахад үр тариа ямар үнэ цэнэтэй болохыг огтхон ч хэлж өгдөггүй. Учир нь тэнд хэн ч юуг ч худалдаалж, арилждаггүй байв. Урын III гүрний хаад эдийн засгийнхаа гол салбаруудад үнийн тогтолцоог халж, түүнийгээ нягтлан бодох бүртгэлээр сольсон. Нягтлан бодох бүртгэл зөвхөн өнгөрснийг л бүртгэдэг. Харин үнэ ирээдүйг зохицуулдаг. Энэ хоёрыг андуурсан удирдагчид бол хараагүй мөртлөө онгоц жолоодож буйтай адил хүмүүс.

Энэхүү харалган байдлын горыг сүүлчийн хаан Ибби-Синий (Ibbi-Sin) үед асар ихээр амсчээ. Үр тарианы гарц буурч, бүхэл бүтэн тогтолцоог тэжээж байсан арвайн илүүдэл ууршин алга болоод, үлдсэн солилцооны өчүүхэн зах зээл дээр өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав. Шавар самбарууд л энэ ялзралыг түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг: юу ч эзэмшдэггүй ажилчид түүндээ таарсан л зүйл бүтээж, хянагч нар завсар дундаас нь хумсалж, орц нийлүүлэлт зогсох үед захиргаадалтын энэ аварга машин үүнд дасан зохицоход дэндүү нүсэр болох нь батлагджээ. Мужийн захирагчид нөхцөл байдлыг зөвөөр уншиж, алба гувчуур илгээхээ зогсоов. Эламчууд (Elamites) орж ирж, нэгэнт өөрөө өөрийгөө өлсгөлөнд нэрвэгдүүлсэн улсыг бүрмөсөн дуусгав. Гашуудлын бичвэрүүдэд хоосорсон агуулахууд, бурхан-хааны өөрийнх нь нийслэлийн гудамжаар хүүр цогцос дүүрсэнийг дүрсэлсэн байдаг.

Дөрвөн мянган жилийн дараа ч энэ загвар шинэ өнгө төрхтэйгээр дахин дахин ашиглагдсаар байна. Дайны үеийн Британийн картын барааны дэвтэр, Лениний үеийн үр тарианы татвар, улстөрч хүн алга ташилт сонсохыг хүссэн үедээ тогтоодог үнийн хяналт гэх мэтээр үргэлжилсээр байна. Хувилбар бүр нь ижилхэн нэг хийрхэл дээр тогтдог: энэ бол сайн бүртгэл хөтөлдөг захиргааны ажилтнууд эд хөрөнгө, эрсдэлээрээ дэнчин тавьсан жинхэнэ эздийг орлож чадна гэсэн хийрхэл юм. Ибби-Син эртний ертөнц дэх хамгийн шилдэг бүртгэлтэй байлаа. Харин ард түмэн нь эцэстээ тэр бүртгэлийн шавар самбаруудыг өлсөхдөө мэрсэн юм.

Урын хаад өөрсдийгөө бурханлаг статустай хэмээн тунхаглаж байсан ч данс бүртгэл нь тариалангийн талбайн бодит байдалтай нийцэхээ болих тэр мөчид тэдний харьяат ард түмэн өлсгөлөнд нэрвэгдсэн билээ. Тэд шавар самбар ашигладаг байсан бол, өнөөдөр танай төв банк “excel” хүснэгт л нийтэлж харуулж байна.

 

Handre van Heerden

2026-09-13

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *